Бид яагаад уурлаж бухимддаг вэ?
Бачуурал бол бухимдлын эхний алхам. Хэрвээ булчин зангирч, толгой өвдөх, гэдэс байн байн өвдөх, цээж хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал та бухимдалд орж байгаагийн шинж.
Хүн бухимдах тусам цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж даралт ихсэх, зүрхний цохилт түргэсэх, амьсгал давхцах, толгой болон нуруу хөших, хөлрөх зэрэг сөрөг нөлөөнүүдийг үзүүлдэг.
Уур бухимдал нь өөр хоорондоо холимог, харилцан зөрөлдсөн мэдрэмжүүдийг агуулдаг бөгөөд бидэнд өөрсдийгөө бусдын зүгээс үгүйсгэсэн, гомдсон байдлыг мэдрэхэд илэрдэг хариу үйлчлэлүүдээс бүрддэг.
URL: