АНУ-ын ҮАБА Google, Yahoo компаниудын холбооны сувгийг нууцаар задласнаа үгүйсгэж байна
Фото: EPA
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Yahoo, Google компаниудын мэдээлэл, баримтыг боловсруулах төвүүдийн холбоог нууцаар задлаж, дэлхий даяар сая сая хэрэглэгчийн аккаунтыг өөртдөө хүртээлтэй болгожээ.

«Вашингтон пост» сонинд нийтлэсэн тоо баримтуудаас харахад тусгай албад интернетийн дотоодын томоохон сүлжээнээс өдөр бүр их хэмжээний мэдээлэл авч байсан аж. Дараа нь ҮАБА MUSCULAR программаар эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэж байв. ҮАБА-тай төстэй Британийн засгийн газрын холбооны төв мөн программыг бас хэрэглэж байна.
«Вашингтон пост» сонины мэдээлэл сэтгэлийг түгшүүлэв.Ийм практик ажиллагаа явуулж байгааг мэдэхгүй байсан гэж Google мэдэгджээ. ҮАБА өөр PRISM программын тусламжтайгаар Google, Yahoo компаниудын хэрэглэгчдийн тухай мэлээлэл авч мэднэ. Америкийн ХМХ-үүд ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены мэдээллээс иш татан урьд энэ тухай уламжлан мэдээлсэн юм.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: