Элэгээ цэвэрлэх

images25252502424

Элэгний өвчтэй гээд амт шимтгүй хоол идэх нь харин ч муугаар нөлөөлдөг.

Элэгний эмгэгт бүх зүйл хориотой гэж зарим нь боддог. Гэтэл элэгний хэвийн ажиллагаанд бүх төрлийн аминдэмтэй хоол хүнс тохирно. Түүнчлэн хэт өлсөх, эсхүл цадтал хооллохгүй бай. Элгэнд ачаалал бүү үзүүл.

1. Дандаа жигнэсэн, чанасан, амт шимтгүй ч юм уу хоол заавал байх ёсгүй. Элэгний өөрчлөлт байсан ч өөх тос, жимс ногоо, амттан вино бүгд хэрэгтэй.

2. Элгээ “чагнавал” ямар хүнс идэхийг хүсч буйгаа “хэлдэг”. Кимчи, хурц халуун ногоог ч хүсэх нь бий. Хурц халуун ногоонд бактери дарангуйлагч, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг бодис байх тул хааяа хэрэглэхэд ашигтай.

3. Архи дарсыг огт хэрэглэж болохгүй гэж туйлшрах нь ч буруу. Унтахын өмнө ч юм уу уусан 50 гр вино элэгний цусан хангамжийг сайжруулна.

4. Олон хүмүүс элгээ цэвэрлэнэ гэж ярьдаг. Зарим нь бүр эмчийн ямар ч хяналтгүй сайн дураар янз бүрийн туршилт өөр дээрээ хийдэг. Элгийг цэвэрлэнэ гэхээс илүү ачааллыг нь багасгах, хорт бодисоос сэргийлэх тухай ойлголт байх нь зөв.

5. “Элэг цэвэрлэх” түгээмэл нэг жишээг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Нимбэгний шүүсэн дээр нэг аяга ургамлын тос хийгээд уух жор. Энэ жор нь элгийг цэвэрлэх бус харин элгийг өөхлөхөд нөлөөлдөг. Хамгийн гол нь элэгний В,С,А вирусгүй байх, хэт ачаалал өгөхгүйн тулд хоолыг бага багаар хэрэглэх нь чухал. Хоол нэг төрлийн, амтгүй бус, эсрэгээр маш олон төрөл, янз бүрийн хувилбартай байх нь сайн.


URL:

Сэтгэгдэл бичих