Японд эмчилгээний зуучийн төлбөр авахыг хориглоно
Сүүлийн жилүүдэд Япон улсад зарим хүмүүс өвчтөн, тэр тусмаа асрамжийн газрын өндөр настнуудад эмч нарыг танилцуулж, тэднээс зуучийн төлбөр авах нь ихэссэн байна.
Гэрт нь эсвэл асрамжийн газарт очиж эмчлэх зардал нь эмнэлэгт очихоос өндөр байдаг тул, зуучаар дамжин эмчилгээ хийх эмч нар ч улам нэмэгджээ.
Зарим тохиолдолд эмчилгээ хэтрэх, өвчтөн өөрсдөө эмнэлгээ сонгох аргагүй болдог. Японы Хөдөлмөр хамгаалалтын яам үүнийг шалгасны дүнд, 30-нд тогтоол гаргаж, эмч нар зууч компани, хувь хүнд төлбөр төлөхийг хоригложээ. Энэхүү тогтоол нь ирэх оны 4-р сараас албан ёсоор хэрэгжиж эхлэнэ гэж Японы “Асахи Симбун” сонин мэдээллээ.
\Д.Х\ CHINA RADIO
URL: