Хүчиндээд, амьдаар нь булсан охин өөрөө булшнаасаа гарчээ

7644fddfПакистанд хүчиндэж, бузарлаад, дараа нь амьдаар нь газарт булж орхисон охин өөрөө булшнаасаа гарч ирж чадсан байна. Гэвч цагдаа нар энэ хэргийг мөрдөж, гэмт хэрэгтнүүдийг эрж хайхаас татгалзсан сурагтай байгаа талаар “The Independent” мэдээллээ. Гэмт этгээдүүд хоёулаа байсан бөгөөд тэд охиныг үхсэн гэж бодсон бололтой, газарт булчихсан аж.

Халдлага охиныг Пакистаны Панжаб мужийн Тобе Тек Сингх дүүрэг дэх сургууль руугаа явж байхад болжээ. Охин булшнаасаа гарч, гэртээ хүрч чадсан бөгөөд эцэг нь цагдаад мэдэгдсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Чухам ямар шалтгааны учир ийнхүү татгалзсан нь тодорхойгүй байгаа аж.

“The Washington Post” сонинд нийтлэгдсэн тайлан мэдээллээр Пакистанд бага насны охидыг хүчиндэх нь жил ирэх бүр нэмэгдэж байгаа аж. 2002 онд Пакистаны сонинд мэдээлснээр 668 ийм тохиолдол бүртгэгдэж байсан бол 2012 онд 2788 болж өссөн үзүүлэлттэй байгаа аж. Гэхдээ бодит байдал дээр үүнээс ч их байх магадлал өндөр ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих