Жүжигчин Г.Золзаяа хөхөө томруулна гэнэ

zoloo “Маск” продакшны жүжигчин, “Sound of kiss” хамтлагийн гишүүн Г.Золзаяа буюу Золоогийн тухай сүүлийн үед олон таагүй мэдээ гарах болсон. Залуу жүжигчин маань “Боловсрол суваг” телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны кинонд тоглож өөрийнхөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан.

Тэрээр Г.Золзаяа СТА Бат-Өлзий, АЖ, С.Сарантуяа нарын хүү УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамиртай гэр бүл болж, Цэгц-Үжин гэх охинтой болсон ч удалгүй хоёр тийш болсон. Түүнийг нэг хэсэг топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг Цэгцбаатартай нэр холбож, элдэв шоу цэнгээн алгасахаа больж, “Макс” бааранд найзуудтайгаа наргиж яваад нэгэн бүсгүйг гэмттэл нь зодсон гэж хэвлэлээр бичих болсон. Мөн сүүлийн үед дуучин Амархүүтэй хөтлөлцөн алхаж яваа зураг нь олонд цацагдсанаар, мөн нэр холбогдоод байсан.

Тэгвэл саяхан хөх томруулах мэс засалд орох тухай яриа дэлгэжээ. Тэрээр “Би яг одоо хөхөө томруулах гээгүй. Хоёр, гурван хүүхэд төрүүлснийхээ дараа хөхөө томруулна. Мэдээж эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд хөх жоохон тиймхэн болдог” хэмээжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих