Австралид Монголын уул уурхайн салбарын хэтийн төлвийг хэлэлцэж байна

92fb38aca7fb8444a1e42693152a7de9_L Австралид эхэлсэн “Mongolian Mining Summit-2013” уул уурхайн олон улсын чуулга уулзалтад манай улсаас “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Mongolian Mining” корпорацийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэргүүтэй 20 -иод төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтын гол хэлэлцүүлгүүд өнөөдөр өрнөж байгаа бөгөөд дэлхийн нийтийн уул уурхайн салбарын хэтийн төлөв, бизнес эрхлэх орчин нөхцөл гэсэн үндсэн сэдвийг хөндөж буй аж. Монголын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, хэтийн төлөв, нүүрсний асуудлаар манай төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Б.Заяа MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих