“Ертөнцийн өнгө” үзэсгэлэн ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ
“Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, “Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин С.Бадамханд нарын хамтарсан “Ертөнцийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ.
2011 онд “Таван өнгө”, дараа жил нь “Амьдралын өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан эмэгтэй гэрэл зурагчдын дуранд “Ертөнцийн өнгө” хэрхэн буусныг “Blue moon” арт галерейд очиж сонирхоорой. Үзэсгэлэнд нийт 60 гаруй бүтээлээ дэлгэх аж.
Орчин үеийн техникийн дэвшлээр бус хар цагаан хальснаас зургийг хэрхэн буулгадаг байсныг харуулах “Ертөнцийн өнгө” үзэсгэлэнгийн өөр нэг онцлог нь бүтээлүүдийг цаасан дээр бус, модон дээр хэвлэсэн явдал юм. Гэрэл зургийг ийнхүү модон дээр буулгахыг “болор зураг” хэмээдэг аж.
Б.Туул MONTSAME
URL: