БНАСАУ төмөр замын ачаа тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж байна
Фото: РИА Новости
Умард Солонгос бусад улс орнуудтай олон улсын ачаа тээврийн салбарт хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломж олгох энэ салбарын тухай хуулийг эргэн хараад байна. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын тээврийн хүрээлэн уламжлав.

Хуулийн өөрчлөлтүүд нь гэрээ контракт байгуулах дүрэм журмууд, хохирол, тариф болон хязгаарлалтуудыг барагдуулах бөгөөд маргаантай асуудлуудыг шийдвэрлэх зэрэгтэй холбоотой байна.
Эдгээр нь БНАСАУ-д 1987 онд батлагдсан төмөр замын ачаа тээврийн хуулинд бусад орнуудтай харилцан ажиллагаа явуулахтай холбоотой гарсан анхны өөрчлөлтүүд юм.
“Энэхүү өөрчлөлтүүд нь улсын зүгээс хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалахтай холбоотой амлалтууд болон тэдгээрийн ашиг сонирхолуудыг хангахад чиглэгдсэн баримт бичиг” гэж өмнөд солонгосын институт онцлон тэмдэглэв.
Эдгээр өөрчлөлтүүд нь бүхэлдээ Орос, Хятадын хилийн орчмын Наджин боомтыг бүс нутгийн тээврийн ложистик зангилаа болгох Пхеньяны зорилттой холбоотой гэж шинжээч цохон тэмдэглэв.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: