Хошиказэ сумо үзжээ
Даваа наймаалцсан гэх хэргээр сумогоос хөөгдсөн Хошиказэ Б.Амармэнд өчигдөр Кокугиган ордонд тухалж, барилдаан үзжээ. Тэрбээр үзэгчдийн нүднээс нэлээд далд, хойгуур суусан нь NHK телевизийн камерт өртсөн байна. Гэхдээ барилдаан дуусгалгүй гарч явсан аж. Мөн Хошиказэ долдугаар сарын башёгийн банзүкэ гарахаас өмнө бүх асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Сумогийн ертөнцийг орхисон нэр бүхий 25 сумочоос хэвлэл мэдээллийнхэнтэй хамгийн ойр дотно холбоотой байгаа нь өвөрлөгч орны сүмоч Сококүрай аж.
Д.Булган
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин
URL: