Бас нэг хүн галзуу чононд бариулж нас барлаа
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1-р багийн Хөшөөтийн Жаргалантын Цагаан гэдэг газар энэ сарын 25-нд чонын үргээлгэнд явж байсан 5 хүний нэг болох 23 настай О чононд бариулан нас баржээ. Тус суманд сүүлийн үед чоно элбэгшиж айлын хот руу болон бэлчээрт явж байгаа мал руу дайрдаг болсны улмаас нутгийн иргэд чоно авлахаар явж байсан гэнэ.
Түүнчлэн энэ сарын 25-26 нд шилжих шөнө тус багийн 5 айлын 8 адуу, 2 нохой, 16 үхэр, 10 хонь чононд сарлуулж хазуулсан бөгөөд сүрэглэн явсан 5 чонын нэгийг нь буудан алжээ. Үхсэн чонын толгойг шинжилгээнд явуулахад аймгийн мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр галзуу болох нь тогтоогдсон байна. Улмаар Улаанбаатар хот руу баталгаажуулахаар дээжийг нь явуулжээ. Одоогийн байдлаар Цагаан-Уул суманд аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэг, гоц зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Эх сурвалж: www.aravt.mn
URL: