Америкийн од Крис Браун хүний хамар цөм цохьсон хэргээр баривчлагджээ
Америкийн дуучин Крис Браун онцын шалтгаангүйгээр нэгэн зурагчин эрийн хамрыг цөм цохьсон хэргээр баривчлагджээ.Крис Браун Рианнаг зодсон хэрэгтээ тэнсэн харгалзах ял авсан бөгөөд хугацаа нь дуусаагүй байгаа тул батлан даалтаар гарах боломжгүй юм байна. Тэрээр Кристийн бие хамгаалагчийн мэдүүлгээс үзвэл гэрэл зурагчин хувийн автобусанд нь зөвшөөрөлгүй орохыг завдсан тул шангаа хүртсэн гэнэ. Харин гэрэл зурагчин өөр мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр хоёр бүсгүйн зургийг авахаар дөхтөл гэнэт Крис Браун уурлан дайрсан гэнэ. Тэгвэл Крис Браун гэрэл зурагчин эрийг яагаад нударгалснаа тайлбарлахдаа “Тэр зураг дарах биш харин намайг дээрэмдэх гэсэн” хэмээн мэдэгдсэн байна. Гэвч энэхүү мэдүүлэг нь түүнийг баривчлагдахаас аварч чадаагүй гэнэ.
URL: