“Пума констракшн” барьсан Сангийн яамны барилгын хана нурлаа

Хотын төвд сангийн яам шинэхэн барилгадаа нүүж ороод хэдхэн сар болж байна.

Мэдээж улсын хөрөнгөөр, төсвийн мөнгөөр тендерт шалгаран Пума констракшн компани барьсан байна. Гэвч зуны анхны бороо шорооны ая даалгүй барилгын гадна тал ийнхүү нурж уналаа. Азаар одоогийн байдлаар ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна.

Сангийн яамныхан түгшүүртэй байгаа бөгөөд, зарим ажилтанууд нь барилгад орхоосоо ч айж байгааг бидэнд мэдэгдэж байна. Пума констракш компани ийнхүү чанар муутай барилгаа дуусгаад шинэ тендерт саяхан ялсан билээ. Тэд удахгүй шинээр баригдах төрөх эмнэлэгийн барилгыг барихаар шаваа тавин ажилдаа оржээ.

Эрхэм Ерөнхий сайд С.Батболд нээлтэнд нь оролцож байсан нь саяхан бөгөөд Монголын эхчүүд нярайлах барилгыг ямар чанартай юу хүлээлгэж өгөхийг хэн ч таашгүй билээ.

www.TSAG.mn С.Ерөө


URL:

Сэтгэгдэл бичих