ОЛИМП ХОТХОН-ны талаарх залруулга мэдээ
Тайгам-Алтай ХХК-ийн “ОЛИМП ХОТХОН”-ы талаар мэдээллийн хэрэгслүүдээр сөрөг мэдээлэл цацагдаж байгаатай холбогдуулан дараах залруулгыг хийж байна.
Uildverjilt.mn (Facebook.com)
Mass.mn (Facebook.com)
Fact.mn (Facebook.com)
TV8 телевизийн Ард түмний толь мэдээллийн хөтөлбөр (youtube.com) зэрэг мэдээллийн хэрэгслүүдээр:
Олимп хотхон цэвэр усны шугамаа тасалж өөрсдөө худаг ухаж бохирдолтой өмхий усаар оршин суугчдаа хангаж байсан нь илэрчээ. Оршин суугчид крантнаас нь өмхий ус гоожих болсноор мэргэжлийн байгууллагад хандаж усыг шинжлүүлснээр энэ хэрэг илэрсэн байна.
Тус нянгийн бохирдолтой ус нь тухайн эргэн тойрондох барилгын баас, шээс бохирын ус хөрсөнд шингэсэнийг татаж хэрэглэж байсан гэсэн үг аж. Энэхүү хууль бус үйлдлээс болж тухайн байрны оршин суугчид эрүүл мэндээрээ хэр их хохирсныг тооцох аргагүй юм.
Мөн хөрснөөс ус гарсан, устай суурин дээр барилга барьсан гэх мэт ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа юм. Иймд:
Тайгам-Алтай ХХК-ний захиалгын дагуу ИКА ХХК-ний барьж буй ОЛИМП ХОТХОН нь ашиглалтанд ороогүй байгаа бөгөөд хэрэглэгчдийг ямар нэгэн байдлаар хохироож бохир ус хэрэглээгүй төвийн дэд бүтцийн шугамд холбогдон ямар нэгэн зөрчилгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Олгогдсон зөвшөөрлүүдийг доорх линкээр үзнэ үү.
http://www.mpa.ub.gov.mn/index.php/erunkhii-medeelel/bayanzurh/253-2013-03-04-07-36-29.html
URL: