Монголын нутгаар төмөр зам дайруулах тухай ярилцжээ

Монголын нутгаар төмөр зам дайруулах тухай ярилцжээ

Орос, Хятадын төмөр замын төрийн өмчит компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт тусгай уулзалт хийж, цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар ярилцжээ.

Энэхүү уулзалтын хүрээнд талууд хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлж, шинээр хамтран ажилллах гэрээ байгуулах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.

Уулзалтаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дунд хойд чиглэлийн төмөр замын сүлжээг байгуулах тухай ярилцсан байна.

Энэ хүрээнд хоёр тал Хятад, Европыг холбосон төмөр замыг Орос, Казахстан, Беларус, Монголын нутгаар дайруулан тавих талаар саналаа солилцжээ.
Мөн өндөр хурдны төмөр замын ачаа тээврийг хэрхэн хөгжүүлэх талаар зөвшилцсөн байна.

Э.Өнөр /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих