100 мянган жилийн дараа хүмүүс ямар царайтай харагдах вэ?

Орчин үеийн генетикийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүмүүсийн нүүр царайнд бас өөрчлөлт гарах гэнэ. Бид ирээдүйд юу болохыг урьдчилан таамаглаж чадахгүй ч Вашингтоны их сургуулийн компьютерийн технологийн инженерүүд 100 мянган жилийн дараа хүмүүсийн нүүр царай хэрхэн өөрчлөгдөхийг харуулах гэж оролджээ. Гэхдээ мэдээж хэрэг яагаад ийм харагдах болсоныг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан байх юм.

 
 
Faces-of-the-Future-1
 
Одоогийн хүмүүс
Энэ зурагт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нүүр царайг огтхон ч өөрчлөлтгүй, байгаагаар нь харуулжээ.
 
Faces-of-the-Future-2
20 мянган жилийн дараа
Энэ зурагт хүмүүсийн нүүр царай одоогийнхоос өөрчлөгдсөн зүйл байхгүй мэт харагдах боловч сайн ажвал, толгойны хэмжээ томорсон нүдний хүүхэн харааны өнгө нь өөрчлөгдөж Гүүглийн нүдний шилтэй бага зэргийн төстэй харагдана.
 
 
Faces-of-the-Future-3
60 мянган жилийн дараа
Энэ зурагт зарим нэгэн чухал өөрчлөлтүүд гарч эхэлсэнийг бид харж байна. Толгой, нүд нь томорчээ. Энэ нь нарны аймгийг хүн колончилсоноос үүдэлтэй бөгөөд хүмүүс гэрэлгүй газар, нарнаас хол амьдарч байгаатай холбоотой гэнэ. Мөн арьсны нөсөөжилт өөрчлөгдөж, дэлхийн озоны давхаргын гадна талд байрлах цацраг идэвхт туяанаас хамгаалахын тулд хувьслын хуулийн дагуу зовхи нь томорчээ.
 
Faces-of-the-Future-4
100 мянган жилийн дараа
Энэ зурагт маш их өөрчлөлт гарсаныг харж байна. Яг л Япон хүүхэлдэйн киноны баатар шиг харагдаж байгаа биз. Сансарын хорт туяанаас хамгаалахын тулд нүдний гэрэл тодорсон харагдаж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь бүгд орчиндоо дасан зохицохын тул бий болох юм. Хэдэн мянган жилийн дараа нарны аймгийн гаригуудыг бүгдийг нь хүмүүс нээж, одоогийнхоос хэд дахин илүү хүчин чадалтай супер компьютеруудыг зохион бүтээж, харилцаа холбооны хэрэгслүүд улам боловсронгуй болно. Мөн генетикийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр насжилтын асуудлыг шийдвэрлэж, хүмүүсийн хэн нь 30, хэн нь 60 настай болохыг ялгахгүй болно гэж үзжээ. Энэ зураг дээрх нүд хэт том харагдаж байгаа боловч гэрэл, үзэгдэх орчин багасахын хэрээр хүмүүс харцага шиг хараа сайтай, том нүдтэй болох ажээ. Бидний цусан дахь улаан эс одоогийнхоос илүү боловсронгуй болохын хэрээр хүчилтөрөгчийг 10 дахин илүү дамжуулж, бидний элэг хорыг амархан шүүж эсвэл бодисын солилцоо сайжирна гэж Вашингтоны их сургуулийн эрдэмтэд таамаглаж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь хүний царайнд ямар хувьсал авчрахыг зөвхөн энэ зургаар хязгаарлахгүй.

URL:

Сэтгэгдэл бичих