Дэлхийн хамгийн өндөр барилгаас үсэрч амиа хорложээ

Бидэнд ирсэн мэдээллээр нэгэн эр Дубай дахь дэлхийн хамгийн өндөр барилгаас үсрэн амиа хорлосон байна.

20 настай эр 828 метр өндөртэй Бурж Халифа барилгын 147 дахь давхраас үсрэн 108 дахь давхар дээр унаж нас баржээ. Мягмар гаригийн өглөө тус барилгын эзэмшигч Эмаар уг осолд харамсаж байгаагаа илэрхийлжээ. “Холбогдох албаныхан үүнийг амиа хорлолт гэдгийг баталж байгаа. Би эцсийн дүгнэлтийг л хүлээж байна даа” гэж тэрээр мэдэгдэв.

2010 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн 160 давхар худалдааны төвийн энэхүү осол нь анхан шатны дүгнэлтээр амиа хорлолт болох нь тогтоогдсон гэнэ. Зарим нэг мэдээллийн байгууллага тус эрийг ажлаасаа халагдсаны дараа үсэрсэн байж магадгүй гэж байгаа аж.

Г.Одбаяр

www.bbc.com

URL:

Сэтгэгдэл бичих