Хувь хүн валют арилжихыг хориглоно

11822_955

Хуурамч гадаад валютаас сэргийлэх зорилгоор валютын арилжааг хувь хүн, хуулийн этгээд эрхлэх эрхгүй бөгөөд ийм тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах талаар Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.7 дахь заалтын дагуу хувь хүн, хуулийн этгээд гадаад валютын арилжаа эрхлэх боломжгүй юм байна. Харин банк бус санхүүгийн байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос гадаад валютын арилжаа эрхлэх зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах тухай хуульчилжээ.

Цаашдаа зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхэлсэн тохиолдолд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн валютын арилжаанаас олсон орлогыг хурааж, 3.8-7.6 гаруй сая төгрөгөөр торгууль ногдуулах юм байна.

Тиймээс СЗХ-ноос зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа хийдэг иргэн, хуулийн этгээд арилжаагаа зогсоож, шаардлагатай гэж үзвэл тус хороонд тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтээ арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх боломжтойг мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих