Б.Нямбаяр үнэнээ нуусан улстөрчдийг “намнах” нь

Нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулж байсан “Үнэн үү” ток шоуг хөтлөн ихэд амжилттай явсан Б.Нямбаяр өдгөө “Саятан” нэвтрүүлгийн хойморт тухалж буй. Чамгүй олон хүний үнэн төрхийг илчилсэн “Үнэн үү” ток шоу нь улстөрчдийн дарамтаас болоод зогссон гэдгийг мань эр хээвнэг хэлдэг юм билээ. Дүр эсгэж, чухал царайлах гэсэн биш адтай хөтлөгчийн асуултанд айхтар бүдэрч, хамаг бүхнээ тоочсон хүмүүс ч энэ бүхнээ дэлгэцэнд гаргахгүй гэж уйлах шахам гуйж, айлгаж сүрдүүлсэн тохиолдол ч цөөнгүй гарч байжээ. Тиймээс үнэнээ нуусан эрхмүүдийн дарамт шахалтаас болоод нэвтрүүлгээ зогсооход хүрсэн ч мөнөөх баримтуудаа тэр өөртөө авч үлдсэн аж. Гэхдээ зорьсон зорилго, хүсэл эрмэлзлийг нь хатуу гараар барьсан зарим улстөрчдөөс мань эр хариугаа чангахан шиг авна гэдгээ ч дуулгаад амжсан. Энэ ч утгаараа, ирэх жил тохиох УИХ-ын сонгуулийн өмнөхөн ааг омог нь багтаж ядан аашилж, адтай хөтлөгчийн ажлыг булаасан нууц ноёнтнуудын булайг дэлгэхээр зэхэж байгаа гэнэ. Сонгогчдынхоо итгэлийг хүлээхийн тулд эгээ л гэрийг нь цэвэрлэж өгөх шахам зүтгэдэг цагаан захтнуудын паянг одоо тэрхүү баримтаас нь харж болох нь ээ.

Р.ЕСҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих