Тээврийн хэрэгслийг ачих ажил үргэлжилж байна

mashin_achih-middleАвто замын ачаалал хэрээс хэтэрч, хэргэмтнүүдийн чихнээс хонх уях болсон.

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор авто замын нэгдүгээр эгнээнд байрласан тээврийн хэрэгслийг шилжүүлэн зөөх ажил үргэлжилж байна.

Бусдын хөдөлгөөнд саад болж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг Хууль зүйн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ сарын 25-ны байдлаар 1209 тээврийн хэрэгсэл ачигдсан гэх тоо гарчээ. Тэгэхээр тээврийн хэрэгсэл өөрөө дүрэм зөрчөөд ачигдаагүй нь ойлгомжтой. Үүний цаана жолооч нарын ухамсрын асуудал яригдана.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсоох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын хөдөлгөөнд оролцох хугацааг нэмэгдүүлж хүмүүсийн цаг хугацаа, эдийн засгийг алдагдалд оруулдаг сөрөг талтай байдаг аж.

А.Лхагва /НИЙГМИЙН ТОЛЬ/


URL:

Сэтгэгдэл бичих