Үс халцрахаас сэргийлэх энгийн аргууд
Эрчүүдийг эрт халцрахад хүргэдэг олон шалтгаан бий.
Үүнд удам, буруу хооллолт, буруу арчилгаа гэх мэтийн зүйлс нөлөөлөх нь байна. Гэхдээ эдгээрээс үл хамааран толгойныхоо арьс үсээ сайн арчлах хэрэгтэй. Зарим эрчүүд дөнгөж 20 нас хүрэхэд л үс нь хагтаж, хагжирч унаж эхэлдэг.
Цаашлах тусам байдал улам муудаж мэднэ. Тэгвэл ийм гамшгаас хэрхэн сэргийлж болох вэ? эрчүүд маань хүүхнүүд шиг толины өмнө удаан эргэлддэггүй улс. Гэхдээ л өөрийн гоо сайханд анхаарал тавих зайлшгүй шаардлагатай. Он удаан жилийн туршид үс өтгөн сайхан хэвээрээ байвал үнэхээр бахдам.
Ийм байлгахын тулд гоо сайхны салонуудаар явах нь ч тийм чухал биш. Та энгийн зарим зөвлөмжийг дагахад л болно. Тухайлбал:
Амин дэмээр баялаг хоол ид
Таны хоолны цэсэнд өндөг, загас, бүх төрлийн мах, ногоо, буудай байх ёстой. Мөн хар, улаан чавга идэж байгаарай.
Улиралдаа тохируулан хувцасла
Жавар хайрсан хүйтэн өдөр малгайгүй, хөнгөн нимгэн хувцаслахаас зайлсхий. Судалгаагаар, хүйтний улиралд малгайгүй явдаг хүмүүсийн үс илүүтэй унадаг болохыг тогтоосон байдаг.
Халгай үсийг бэхжүүлнэ
Халгайг махны машинаар машиндах юм уу жижиг зүсэж шилэн сав, эсвэл нэг литрийн саванд хийн спиртийг 1:1-ээр нь хийж (нэг шилэн аяга ургамал дээр нэг шилэн аяга спирт) дулаан газарт хандтал тавин тунгаагаад шүүж цэвэр саванд юүлэх хэрэгтэй. Энэ шингэнээр толгойныхоо арьсыг орой бүр нэг удаа арч.
URL: