Ангела Меркелийн гар утсыг сэм чагнаснаа Барак Обама үгүйсгэсэнгүй
Германы хэвлэлийн мэдээлснээр, Америкийн тагнуулын салбар Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг 10 гаруй жил сэм чагнасан ба өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама наанадаж 2010 оноос энэ хэргийг мэддэг болсон байлаа.
Германы “Билд сонин” 27-нд Америкийн үндэсний аюулгүйн хорооны албаны хүний үгнээс иш татаж тэмдэглэхдээ, Ангела Меркелийн гар утсыг сэм чагнаж буй талаар Америкийн үндэсний аюулгүйн хорооны дарга Кес Александер 2010 онд Барак Обамад мэдэгдсэн боловч Барак Обама хориглосонгүй мөртөө цагаан ордныхон сэм чагнасан их хэмжээний материалыг захиалж уншиж байжээ. Тус албаны хүн хэлэхдээ, Ангела Меркелийг Барак Обама итгэхгүй тул түүний бүх зүйлийг олж мэдэхийг хүсэж байсан гэжээ.
Мөн Ангела Меркелийн гар утсыг сэм чагнасан материалаа Америкийн үндэсний аюулгүйн хороо шууд цагаан ордонд дамжуулдаг байсан нь ч энэ хэргийг Барак Обама дэмжиж байсныг гэрчилж байгаа юм.
\Ц\CHINA RADIO
URL: