Сири химийн зэвсгээ устгах төлөвлөгөөгөө өргөн барилаа

18f7faf51c01f3a7bigГолландын Гаагад төвтэй химийн зэвсгийг хориглох байгууллага 27-нд мэдэгдэл гаргаж, Сирийн засгийн газар химийн зэвсгээ устгах төлөвлөгөөгөө тус байгууллагад албан ёсоор өргөн барилаа гэж мэдэгджээ.

Сири 24-нд Химийн зэвсгийг хориглох байгууллагад хандаж, химийн зэвсгийн төслийн тухай мэдэгдлээ өргөн барилаа. Үүнд Химийн зэвсгийг хориглох байгууллагын шаардлагын дагуу өөрийн химийн зэвсгийг устгах төлөвлөгөөгөө ч багтаасан гэж мэдэгдэлд онцолжээ.

Орос, Америкийн 9-р сарын 14-нд Сирийн химийн зэвсгийг устгах асуудлаар тохиролцсон гэрээний дагуу Сирийн засгийн газар Химийн зэвсгийг хориглох байгууллагад өөрийн орны химийн зэвсгийг устгах төлөвлөгөөгөө тушаасан бөгөөд ирэх жилийн дундаас өмнө бүрэн устгах юм уу шилжүүлэхээр болжээ.

\Ц\ CHINA NEWS


URL:

Сэтгэгдэл бичих