ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгч К.Мотланте Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол Улсын Их дарга З.Энхболд Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана.
Энэхүү айлчлал нь Монгол, Өмнөд Африкийн хоёр талын харилцаанд нэгэн шинэ хуудас нээхээс гадна Африк тивийн бусад оронтой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, олон улсын тавцанд Африкийн орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
URL: