Г.БАЯРСАЙХАН ГИШҮҮН БҮДРЭВ

Экологийн  гэгдэх УИХ-ын гишүүн Г.Баярсайхан залуу гишүүдийг бодвол юу хийхээ бас ч гэж мэдчихсэн эр. Эмч мэргэжилтэй  эрхэм гишүүн улс төрд орж ирэхдээ байгаль орчин экологийн чиглэлээр дуугарч, имижээ бүрдүүлсэн. Тэрбээр чуулганы танхимд энэ чиглэлээр үгээ хүргэдэг төрийн ордны “байгаль хамгаалагч”.

Г.Баярсайхан гишүүн талын саарал чоныг хамгаалах хуулийн төсөл боловсруулж, энэ төслөө гишүүдээр дэмжүүлэхээр төрийн ордын “Б” танхимд Б.Догмидын зохиолоор Ж.Солонго найруулагчийн бүтээсэн “Чонын дурлал” хэмээх киног гаргасан ч гавьтай амжилт олсонгүй.

Учир юу гэвэл түүний санаачилсан чоно хамгаалах хуулийг Засгийн газар чагталж, чонын тухайд бие даасан хууль гаргах шаардлагагүй, одоогийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Тэгээд ч одоо салбарын сайдын тушаалаар 2010 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатай хориглочихсон хэмээн Г.Баярсайхан гишүүний зүтгэл талаар өнгөрөв.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих