“Марубени” “Буян” Жагаа, “Самурай” бондоор барьцаалж, Тавантолгойд орж ирэх нь

Өмнийн говийг цахилгаанжуулах сонгон шалгаруулалт эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин эцсийн шалгаруулалтад  Японы “Марубени” корпораци, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУын “Posco Energy” компанийн хамтарсан нэгдэл оролцохоор болсон. “Марубени” корпорацийг бол монголчууд бид сайн мэднэ.
Тус корпораци нь “Буян”-гийн Б.Жаргалсайханы гадаадад төлөх их өрийг барагдуулж, байсан түүхтэй. Энэ тухай төгсгөлд дурдах болно. Тиймээс тус компаниудаас ирүүлсэн саналыг харгалзан үзээд эцсийн ялагчийг тодруулах учиртай. Шинжээчид, эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол япончуудыг энэ тендерт ялалтын туг мандуулна гэж байна.
Учир нь манай улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард арлын орноо айлчлахдаа 600 саяаас нэг тэрбум хүртэлх ам.долларын “Самурай” бонд босгохоор гэрээ хэлцэл хийсэн. Япончууд зүгээр ч нэг тэрбумаар нь ам.доллар Монгол Улсад зээлчихгүй. Мэдээжийн хэрэг Тавантолгой орд газарт цахилгаан станц барих төслийг барьцаалан зээл олгож байгаа хэрэг.
 Тэгэхээр “Самурай” бондоор барьцаалсан Японы “Марубени” корпораци энэ өмнийн говьд орж ирэх нь. Нөгөө талаар “Агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө” гэдэгчлэн “Марубени” Монгол Улсад орж ирэх бүрэн боломжтой юм. Б.Жаргалсайханы 18.8 сая ам.долларын хэргийн талаар дурдвал, Түүнийг шүүх хурал 2004 оны дөрөвдүгээр сард Лондонгийн шүүхээр орж, энэ хэрэгт Монгол Улсын Засгийн газар холбогдолгүй байх магадлал бий гэсэн дүгнэлт гаргуулав.
Эцэслэн шийдэгдсэн гэсэн үг биш шүү дээ. Энэ үед Их эвслийн Засгийн газрыг  Ц.Элбэгдорж толгойлж байв. Засгийн газар иргэн Б.Жаргалсайханы өмнөөс Япон Улсын “Марубени” корпорацитай хэлэлцээрийн ширээний ард удаа дараа суусан. Тиймээс Японы “Марубени” корпораци иргэн Б.Жаргалсайханы өмнөөс 18.8 сая ам.долларыг төлсөн явдал юм.
Сайндаа биш шүү дээ, япончууд Монгол Улсын Засгийн газрыг өрөөс чөлөөлж, эдийн засгийн давуу байдлаа өсгөх ажиллагаа байсан юм. Энэ явдал өнөөдөр ч япончуудад үр дүнгээ өгч, стратегийн том ордод орж ирэхээр боллоо.
Б.Өлзийт
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих