Х.Хулан дарга ичиж амьдраасай
Таны толгойлдог хөдөлгөөн 2011 оны 03-р сард байхаа Наркологийн эмнэлгийн Х.Хулан даргын буруутай үйл ажиллагааг анх олон нийтэд дэлгэсэн санагдаж байна. Тэр үед юу болж байсан юм бэ?
-Тийм ээ бид анх Нийслэлийн Наркологийн эмнэлгийн дарга Х.Хулан гэгч эмэгтэй 12 жил энэ эмнэлгийг толгойлохдоо улсын эмнэлэгийг хувийн эмнэлэг мэт ойлгож, жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч л болж байсан юм байналээ. Бид НЭМГ, НЗДТГ-т Х.Хулантай холбоотой асуудлыг нотлох бармттай нь гаргаж өгч байж бас олон нийтэд мэдээлсний үр дүнд энэ хүнд хариуцлага тооцуулж чадсан. Гэвч харамсалтай нь дээд шүүх яагаад энэ хүнийг гэм буруугүй болгосныг би одоо хүртэл ойлгодоггүй юм.
Юу гэсэн үг вэ? Х.Хулан та нар шүүх цагдаадаа тулсан хэрэг үү?
-Манай байгууллагатай биш л дээ, НЭМГ-тай шүүхдэлцсэн юм байналээ. Анхан шатны шүүх болон дээд шатны шүүх нь сувилагч биш төрсөн дүү Х.Халиунгэрлээ сувилагчийн орон тоон дээр ажиллуулж, төсвийн мөнгийг дур мэдэн захиран зарцуулж, идэж уудаг даргыг яагаад гэм буруугүй болгосныг би ерөөсөө ойлгодоггүй юм аа.
Тэгвэл та Х.Хулан даргатай холбоотой зарим нэг нотлох баримтуудыг бидэнд ярьж өгөөч? /үзүүлж/
-Жишээлбэл өөрийн төрсөн дүү Х.Халиунгэрэл, дотны хүн н.Алтантунгалаг нарыг сувилагч биш атал сувилагчийн орон тоон дээр ажиллуулж байсан. Түүнчлэн alkabus эмийг Тайландаас өөрөө оруулж ирэн өвчтөнгүүддээ 47.000 төгрөгөөр шахдаг, өөрийн төрсөн дүү, аав, ээж, хамаатан садан тэр чигээрээ тэр эмнэлэгт ажилладаг байсан гээд тоочоод байвал маш олон бусармаг үйлдлүүдийг нь хэлж болно оо. Ер нь Х.Хулан дарга ичиж амьдрах л хэрэгтэй байгаа юм даа.
Таныг маш зөв шударга хүн гэдгийг тань мэднэ л дээ, таниас өмнө хэн нэгэн энэ асуудлыг сөхөж байсан юм уу?
-Би сайн мэдэхгүй байна. Х.Хулан дарга тухайн үеийн НХХЯ-ны сайд Т.Гандитай их ойрхон найзууд байсан юм байналээ. Тэгээд л мань сайд нутгынхаа бүсгүйг хамгаалдаг байсан юм болов уу даа. Тэр ч байтугай энэ хоёр чинь нийлээд хувьчилж авах гээд явж байсан удаа ч бий.
Таныг өөрийн багын хүн Н.Дэмидмааг дарга болгох гэж энэ бүгдийг хийсэн гэж ярьдаг юм байналээ?
-Энэ бол төрийн алба тэрнээс биш би бас миний үгээр ч шийддэг юм биш. Сонгон шалгаруулалтанд Ц.Чинбатын багын хүн орж болохгүй гэсэн үг, өгүүлбэр байгаагүй байлгүй дээ. Сонгон шалгаруулалт нь шударгаар явагдаад доктор Н.Дэмидмаа ялсан гэсэн, би сайн мэдэхгүй ээ.
Таныг бас НЭМГ-ын дарга С.Туулын хүн гээд байдаг юм байналээ?
-Би хэзээ ч хэний ч хүн байгаагүй. Бид бодлогын түвшинд ажилладаг. Намайг хэн нэгэн хүний карманы хүн болгож хараад байгаа хүмүүс өөрсдөө л тийм байлгүй дээ. Харин миний хувьд С.Туул даргатай нэлээн хэдэн удаа уулзаж ажил хэргийн шугамаар ярилцаж басйан нь үнэн. Би С.Туул даргыг дүгнэхдээ зарчимч, төвшин нуруутай, хүнлэг эмэгтэй байна гэж дотроо бодсоноо нуугаад яахавдээ.
Танай хөдөлгөөнийг Нийслэл болон бас бусад газраас төсөл авч хэрэгжүүлдэг гэж ярьдаг юм байналээ?
-Архидалтын эсрэг үндэстэний хөдөлгөөн байгуулаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Манай байгууллага 13 ТББ нэгдсэн үндэсний хэмжээний хөдөлгөөн, манай хөдөлгөөнийг аль нэг газраас төсөл авч хэрэгжүүлж эсвэл бусдад худлаа амлаж, хүний зовлонгоор жаргал хийж мөнгө олж явж байна гэж сонсоогүй биз ээ. Бид архи согтууруулах ундаа үйлддвэрлэх, худалдах хяналт тавих тухай хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газрыхантай хамтарч боловсрууллаа. Мансуурал донтолтын эсрэг үндэсний хороо зайлшгүй байх шаардлагатайг томъёолж бодлогыг нь боловсрууллаа,бид бодлогын түвшинд л ажилладаг.
Ярилцсанд баярлалаа.
URL: