Хөшигтийн хөндий руу нүүцгээе

Нисэх онгоцны “супер” буудалтай болно хэмээн монголчууд цөөнгүй жил ярьсан. Тэр буудал нь Хөшигтийн хөндийд сүндэрлэх ёстой, албаны хүмүүс гаргасан тайлан мэдээ, төлөвлөгөө ёсоор бол шүү дээ.

Нисэх онгоцны “супер” буудалтай болно хэмээн монголчууд цөөнгүй жил ярьсан. Тэр буудал нь Хөшигтийн хөндийд сүндэрлэх ёстой, албаны хүмүүс гаргасан тайлан мэдээ, төлөвлөгөө ёсоор бол шүү дээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн стандартад тохирсон, иргэдийн ташаалд нийцсэн уг нисэх онгоцны буудал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийд босно гэсэн төлөвлөгөөг Засгийн газраас баримталж буй юм.
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2006 оноос бэлтгэсэн. Уг нисэх буудлын зураг төслийн ажлыг Японы “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд боловсруулжээ. Дээрх компаниудын боловсруулсан зураг төслийн хүрээнд барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар бэлтгэж байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр зам зуурт нь элдэв саад бэрхшээл гарчихгүйгээр тооцсон тохиолдолд нисэх буудлыг барих ажлыг 2012 оноос эхэлж, 2015 онд ашиглалтад оруулах бололтой. Хөшигтийн хөндийн орчин үеийн нисэх онгоцны буудал сүндэрлэснээр нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтыг дээшлүүлэх, агаарын тээвэрлэлтийг тогтворжуулахаас гадна агаарын тээврийн салбарын эдийн засгийн өсөлт, хөгжилт тодорхой хувь нэмэр оруулах юм. Тухайлбал, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатлыг одоогийн байдлаар 2.3 хувь байгааг 0.5 хувь болгон бууруулах ингэснээр 1000 нислэгт тавхан гарна хэмээн тооцоолжээ.
Нисэх буудал барьснаар Хөшигтийн хөндийд босох нэмэлт үйлчилгээний газруудын дэд бутцийн асуудал гарах нь дамжиггүй. Тиймээс нисэх онгоцны буудалтай уялдуулан барих зорчигчдын үйлчилгээний болон техник технологийн барилга байгууламжуудийн дулаан хангамжийн эх үүсвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, цэвэр усны хангалтыг бие даасан байдлаар шийдвэрлэж байгаль орчинд эерэг нөлөө бүхий орчин үеийн өндөр технологийг ашиглах гэнэ.
Хотоос зайдуухан босгохоор төлөвлөсөн нисэх онгоцны шинэ буудал барих төсөлд 28 тэрбум 807 сая япон иенийг зарцуулна гэсэн тооцоог гаргасан.
Зээлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай нөхцлийн дагуу 40 жилийн хугацаатай олгосон бөгөөд үүнээс эхний 10 жилд нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн хүүгийн хувьд жилийн 0,2 хувь, зөвлөх үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн зээлийн хүү 0,01 хувь байхаар хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд тусгасан байна.
Түүнчлэн Улаанбаатар хотоос Хөшигтийн хөндийн нисэх буудал барих газарт 110/10 кв-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станцыг байгуулах агаад
“Чингис хаан” нисэх онгоцны буудал цагт 500 зорчигчид үйлчилдэг бол шинэ буудал нь эхний ээлжинд цагт 1200 зорчигчид үйлчлэх бололтой. Харин өргөтгөлийн дараагаар цагт 2400-2500, жилд хоёр сая гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай байх ажээ. Нисэх онгоцны шинэ буудлыг дагаж дагуул хот сүндэрлэх агаад дагуул хотыг 2030 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөөд байгаа гэнэ. Хөшигтийн хөндийд сүндэрлэх орчин үеийн дагуул хотыг барихад нийт 3,2 триллион ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Дагуул хотод ойролцоогоор 200 мянга гаруй хүн ам аж төрнө гэсэн урьдчилсан “онош”-ийг ч хэдийнээ тавьчихаж. Энэ тохиолдолд Улаанбаатарын төвлөрөл саарч, шилжин ирэх хөдөлгөөн багасна хэмээн тооцоолол байгаа юм байна.
Дээрх бүгд үнэхээр хэрэгжиж чадвал Монгол Улс тун удахгүй цэлгэр сайхан орчин үеийн онгоцны буудалтай болох нь. Тэгэхээр Хөшигтийн хөндий рүү нүүцгээе.
Н.НОМИН

URL:

Tags:

Нэр: й Огноо: 14 October 2016

Хөшигтийн хөндий биш ХӨШИГИЙН ХӨНДИЙ

Нэр: й Огноо: 14 October 2016

Хөшигтийн хөндий биш ХӨШИГИЙН ХӨНДИЙ гээд байна сугууд минь нэртэйгээр нь үхэртийн хөндий гэчихээч

Сэтгэгдэл бичих