Б.Лигдэн: Амьдралаас хүссэн болгоноо авсан, сэтгэл дүүрэн амьдарч явна
Д.МЯГМАР, Ч.ОЛДОХ
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Лигдэнгуайг сэтгүүл зүйн гал тогооныхон мааньЛийгээ эрхлэгч хэмээн эрхэмлэн дууддаг.Үзэл бодолдоо үнэнч, хийсэн ажилдаатууштай бас сэтгэлтэй ханддаг нь түүнийгсэтгүүл зүй хэмээх айлын хүрээлэлд багтааж,залуу үеийнхний бахархаж, хүндэлж явдагхүний нэг болжээ. Сэтгүүл зүйн лухгарууддотроос 80 насны босго алхсан хэдий ч тэрээр залуу сэтгүүлчдэд урмын үг хайрлаж,бичсэн мэдээ, нийтлэлийг нь уншиж үнэтэйзөвлөгөө өгдөг амьдралын багш болж ирсэн.Түүний зөвлөгөөг харамгүй сонсч, дагажирсэн сэтгүүлчид бид өвгөн сэтгүүлчийн гэртзочилно гэж санаж явсангүй. Монгол Улсынсоёлын гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэхухааны доктор, нэрт сэтгүүлч Б.Лигдэн 40мянгатын нэг өрөө байранд бусдын адил ажтөрж байна. Түүний том охин биднийг угтажгэрт оруулж, цай идээ бариад “Аав аа, биойрхон гараад ирье. Яаруу ажил гарлаа”хэмээн биднийг түр орхисноор тавтай гээч ньхуучлав.
Б.Лийгээ эрхлэгч маань Цэргийн сургууль,Намын дээд сургууль, Казахстанд Улс төрийндээд сургууль, ЗХУКН-ын Төв Хорооныдэргэдэх Нийгмийн ухааны академи гээдерөөс эрдэм, номын мөр хөөсөөр энэ насааэлээж яваа буянтай буурал. Хэд хэдэн ном,эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэлбичсэн нэрт эрдэмтний амьдралын замналтүүний түүхийг сонирхолтой урласан ньдамжиггүй. МАХН-ын Төв Хорооны гишүүн,АИХ-ын депутат гээд тухайн цаг үе, нийгэм,хамт олныхоо итгэлийг дааж олон сонгуультажлыг хүлээж ямар ч ажлын оройд нь гарчбайж.
-Сайхан намаржиж байна уу. Сэтгүүлзүйгэдэг их айлын хүндэт хойморт суусанбуурлуудын нэгтэй зорьж уулзажбайгаадаа баяртай байна. Бид таныгсанан дурсдаг шиг та ч бас өнөөгийн сэтгүүлзүйн өнгө төрхийг ажиглаж,тэрхүү халуун гал тогоонд сэтгэлээрээ хамт байдаг байх?
-Энэ жил сайхан намар болж байна. Ихсэтгүүлзүйгээс чөлөө хүсч гавьяаныамралтандаа сууснаас хойш гэртээ л байна.Сонин гарчиглахад нүдний хараа хүрэхгүйболсон. Харин хоёр чих маань радио,телевизийн мэдээллийг өнгөрүүлэхгүй шүү.Нэг үеийг бодвол сэтгүүлзүй их залуужжээ.Тэнд сайн ч юм бий, харж үзүүштэй ч юмбайна. Жишээ нь, мэдээллийн хурд машшуурхай болжээ. Саар юм ч байна. Телевизээр явуулж байгаа сонины тоймыгхарахад мэргэжлийн хүн байдаггүйбололтой. Б.Наранбаатарыг амьд сэрүүнбайхад өөр байсан. Жаахан өөрийн бодлыгоруулаад байдгаас биш хэнээс ч хараатбус чөлөөтэй тоймлочихдог байсан юм.Одоо би Eagle телевизийн мэдээг үздэг.Өдөр шашны нэвтрүүлэг нь гарахаарсувгаа солино доо. Телевизүүдээс NBS-ийгхэсэг үздэг байлаа. Б.Наранбаатараасхойш үзэхээ бараг байсан.
-Зарим хүн дандаа хар мэдээлэл цацажбайна гэж хэвлэлийнхнийг шүүмжилдэг.Та юу гэж харж байна?
- Би харин өөр бодолтой. Нийгэм нь тиймбайхад ярихаас өөр замгүй. Энэ сэтгүүлчийн буруу биш. Би хамгийн сүүлд2003 оны үед “Нийгэм зэрлэгшиж байна”гэж бичээд үзгээ тавьж, Байгаль орчны сайдын зөвлөхөөр ажиллах болсон юм. 2004 оноос гавьяаны амралтаа авсан. Сэтгүүлзүйн тухайд хэлэхэд, аливаа юмолон салаа замаар явж нэг урсгалд ордог.Та бүхний хийж бүтээж буй ажил үйлс уламурагштай сайн яваасай гэж бодож суух юм.Өвгөн ах нь өөр юу бодож хүсэх билээ.
-Телевизийн мэдээ харж байна гэсэн.Монголын Үндэсний олон нийтийнтелевизийн мэдээллийн хөтөлбөрийгүздэг биз?
-Үндэсний олон нийтийн телевизийг ер ньүзэхгүй дээ. Яагаад гэвэл, бялдуучмаягийн телевиз л дээ. Юун олон нийтэдүйлчлэх манатай, дарга нарын үгийг лдамжуулдаг.
-Одоо сэтгүүлч болоход энэ чиглэлийн олон сургууль бий, боломж, сонголт өргөн болсон гэх үү дээ. Таныүед ямар байсан юм бол. Таны туулсан замнал ямар байв?
-Бидний үеийнхэн бичих, туурвих дуртай байсан. Харин мэргэжлийн талд тиймхэн. Миний хувьд цол хамгаалахсэдвийнхээ хүрээнд, тухайн үед шинээр бий болсон намын байгуулалтын талаар бичиж, туурвих гэж оролдсоорсонин хэвлэлтэй ойртсон. Би 1960-аад оноос судалгааны ажлаа эхэлсэн юм. Тэр үед судалгааны материалаа заавалхэвлэлд гаргаж байж цол хамгаалдаг журамтай. Тэр их дөхөм болж “Намын амьдрал” сэтгүүлээс гараагаа эхэлсэн.Онол, улс төрийн сэтгүүл гаргана гэдэг маш нарийн хэмжүүртэй. МУИС-ийн Хуульзүйн сургуулийн тэнхимийнэрхлэгч, захирлаар ажиллаж байсан, одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэргүүлж байгаа Н.Лүндэндорж тэр үедсалбартаа өсөх ирээдүйтэй залуу байсан. Олон сайхан залуус баг болж байлаа, тэр энэ гэж алийг нь онцлох вэ,миний нэрийг хэлсэнгүй гэж гомдохгүй байх.
-Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хэр уулзаж байна?
-Саяхан Ц.Хулан зохион байгуулж “Ардын эрх” сонины хууччуулыг уулзуулсан. Олон хүн ирсэн. Дурсах, ярих юмзөндөө байлгүй яахав. Сайхан байсан. Хамт ажиллаж байсан, таньдаг мэддэг хүмүүсээс уулзаж амжихгүй ч утсаарярьж мэндтэй устай явдаг.
-Таны үеийнхэн 1996 онд АН олонхи болж төр, засгийн эрх барьж байхад сэтгүүлзүйн халуун тогоонд идбуцалж, нийгмийг хамарсан хурц шүүмжлэл бичиж явсан. Өнөөдөр тэр үеийнхэн төр, засагт олуул болж улсорныг удирдаж байна. Өмөөрөхдөө өмөөрч, шүүмжлэх үедээ ч шүүмжилчихдэг байсан хүний хувьд тандямар бодол, дүгнэлт төрж байна ?
-Тэдний явуулж байгаа бодлого явуургүй байсан учраас л шүүмжилж байсан. Тухайн үед баримталж байсан бодлогонь өнөөгийн шинэчлэлтэй адилгүй, бие биеэ татах, албан тушаалын шатаар өгсүүлэхэд чиглэж байсан юм. Харинтүүнийг нь анзаарч, дураар нь сул задгай давхиулаагүй хүн бол Н.Энхбаяр. Тийм ч учраас АН бас ч гэж“хайрцагтай” болсон байх шүү.
Бидний үеийн сэтгүүлчид тэр үеийн төр, засгийг шүүмжлэхдээ зөв зам руу оруулах гэж бичиж, туурвиж явсан. Альаль талдаа залуучууд олон, Улсын Бага хурлаас эхлээд УИХ хүртэл үйл явц өрнөж байлаа, тэр үед. Түүнээсөгсүүлээд улс төрийн үйл хэрэг янз бүрийн шугамаар өрнөж ирсэн. Одоо харж суухад, янз бүрийн юм их байна.УИХ-д ч, төрийн эрх барих байгууллагад ч. Дотроо бодож суухаас биш, үзэг цааснаас хөндийрч, нүд ч муудсан болохоор яая гэх вэ.
Сонгууль болдгоороо болоод өнгөрдөг. Түүнд санал өгсөн иргэдийн буруу биш юм. Хэн мөнгөтэй, овсгоотой байна,тэр санал авдаг бололтой. Тэр тухай дэлгэрэнгүй ярих юм алга. Гарч байгаа мэдээлэл, ярьж , хөндөж буй асуудлыгажиж суухад тийм байна. Харин төр, засгийн удирдлагад чадал, ухаан хоёр хэрэгтэйг хэлэхэд илүүдэхгүй боловуу.
-Ингэхэд “Казиногийн хэрэг” гэх нэр томъёо гарч нэр бүхий эрхмүүд ялд унаж байхад та Д.Энхбаатарыгөмөөрч бичиж байсан санагдана. Ямар үндэслэлийг олж харсан хэрэг вэ?
-Д.Энхбаатар хэрэг хийчих хүн биш. Ленин клубт түүнтэй уулзаж, хэд хэдэн зүйлийг асууж тодруулж байлаа.Сэтгүүлчийн хувьд түүнд зөв тал байгааг олж харсан хэрэг. “Цагаан шонхор”-ийн Т.Энхтайван гээд олон хүнхэлмэгдсэн юм шүү дээ, тэр үед.
-Сэтгүүлчийн ажил цаг наргүй, хүнд хөдөлмөр. Ямар нэгэн золиос байж амжилт гаргадаг гэлцдэг. Залуусэтгүүлчдэд хандаж та юу хэлэх вэ?
-Миний хувьд янз бүр. ЗХУ-д хоёр ч удаа явж суралцсан. Алматыд дөрвөн жил, Нийгмийн ухааны академид гурванжил суралцсан. Нийгмийн ухааны чиглэлээр цол хамгаалж, найман жилийн дотор доктороо хамгаална гэтэламждаггүй. 11 жилийн дараа доктор болсон. Тэгэхээр залууст хэлэхэд элдэв бэрхшээл, шалтаг тоочилгүй зорьсондоохүрэх чухал. Намайг сургууль, номын мөр хөөж хоёр удаа гадагшаа явахад хөгшин маань ар гэр, үр хүүхдээ даажявсан. Хөгшин маань нэгдүгээр төрөхийн эмч байсан юм. Сэтгүүлч, эмч хоёр танилцаж, айл болж төвхнөснөөс хойшажил, амьдралын төлөө хамтдаа зүтгэсэн. Анх ганц өрөө байртай болж байсан бол түүнийгээ дөрвөн өрөө байраарсольж, хожоотой наймаа хийж байлаа. Тэндээ олуулаа бужигнаж хэсэгтээ явсан. Манайх хоёр охинтой. Одоо ач,зээ, зээнцэрээ үзэж улам л өнөр болж байна даа.
-Амьдрал хэцүү бас хатуу гэж хүн болгон ярьдаг. Тийм ч биз. Насны өндөрлөгөөс эргээд харж байхад,харамсах, эсвэл ингэх юм сан, ийм байхсан гэж хүсэх зүйл танд байна уу?
-Би амьдралаас хүссэн бүхнээ авсан, сэтгэл дүүрэн амьдарсан. Миний зорьсон, хүссэн бүхий л зүйл бүтэлтэй явжирсэн. Тийм болохоор надад туулсан амьдралдаа харамсах, амьдралаас бас хүсэх зүйл алга. Хүссэн ажлаа хийлээ,гавьяа зүтгэлээ төр, засгаараа үнэлүүллээ, эрдмийн зэрэг, цол хамгааллаа. Түүний нөлөө, гэрэл гэгээ нададхангалттай туссан. Одоо гавьяаны амралтаа эдэлж,үр, ачаа тойруулаад сууж байгаа маань хамгийн сайхан азжаргал. Сүүлийн жилүүдэд том охин маань намайг харж асарч байгаа. Бие жаахан тааруу байсан бол энэ намраасовоо байна.
-Ач, зээ нартаа хэр номлол айлдаж байна?
-Буруу юм хийвэл хэлнэ. Хичээл тасалж болохгүй гээд сургалгүй яахав. Өвөө мэдчихдэг юм байна гэж боддог шигбайгаа юм, тэгээд хичээдэг ч биз. Давгүй яваад л байдаг юм.
-Үеийн хөгшчүүлтэйгээ хамт гадаа сууж яриа хөөрөө өрнүүлдэг байх. Ямар сэдвээр ярьж байна, нийгмийнасуудлууд хэр хөндөгдөж байх юм?
-Хөгшчүүлийн яриа, мах сүүний үнээс эхэлж байгаа юм. Үнэ дэндүү өсч байна. Ерөнхий сайд өөрийгөө “Бизохицуулагчийн үүрэгтэй” гэж байсан шиг уг нь зохицуулдаг юм чинь энэ шүү дээ. Түүнээс биш тэнд байгаа хэдэнсайдыг зохицуулж албан тушаал хуваарилах юу ч биш. Ард түмэндээ мах, сүү, талхных нь үнийг зохицуулж өгөххэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгч инфляц нэг оронтой тоонд шилжиж байгаа, он дуусахад бараг бүх зүйлболчихно гэсэн утгатай юм яриад байсан. Хөгшчүүл хууртахгүй шүү дээ, худал ярьж байна гэж л дүгнэж суугаа.Угаасаа худал ярьж байгаа нь мэдрэгдээд байгаа юм чинь.
-“Ам.долларын ханш өссөн ч, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй” гэж Ерөнхий сайд хэлснийг та дуулсан байх. Түүнтэй санал нийлэх үү?
-Яалаа гэж санал нийлэх вэ. Ер нь санал нийлэх хүн ховордсон байна шүү. Албан тушаал хашиж байгаа хүмүүсхудал ярих олширсон нь харамсалтай хэрэг. Ерөнхий сайд маань ер нь өөрийнх нь хэлснээр чардайгаад байдаг лхүн бололтой юм. Чадал нь хүрэхгүй байгаа юм болов уу даа. Зарим хүн “Нүүрсчин” гэж шүүмжилсэн байна лээ,Н.Алтанхуягийг. Тэр нь ч бараг оносон нэр юм шиг ээ. Түрүү жил Багануурын нүүрсийг хямд үнээр хот руу зөөлгөжбайна л гэсэн. Энэ жил үргэлжилж байна. Зарим телевиз хагас хугас дурьдаад өнгөрсөн дөө, Багануурын нүүрснийуурхай Ерөнхий сайдын мэдэлд байдаг гэж. Үнэн бол өөрийнхөө нүүрсийг л тэгж борлуулж байгаа юм болов уу даа.Ингээд бодохоор тэр хүнийг Ерөнхий сайд гэж хэлэхэд хэцүү санагдана. Танхим нь хорь орчим сайдтай, яам тусбүрдээ хоёр дэд сайтай боллоо гээд л шуугиж байсан. Тэр арай хэтэрнэ. Би 2000 онд “Парламентын түрэмгийлэл”гэж бичиж байсан юм. УИХ-ын гишүүн сайд болж байгааг шүүмжилсэн. Н.Энхбаяр тэр үед сэтгүүлчдийг цуглуулаад“Парламентын түрэмгийлэл болоогүй, энэ бол цаг зуурын асуудал” гэж байсан. Тэр үед М.Энхсайханыг авч хаяж,дараа нь Ц.Элбэгдоржийг огцруулж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар ч тэдний араас бас л албан тушаалаасаамултарч байсан үе шүү дээ. Р.Амаржаргал ухаантай хүн болохоор надтай уулзаж байлаа. Би хоёр л юмыг ил тодхэлсэн. Эхнийх нь Орост төлөх өрийг багасгах, дараагийнх нь улс төрийн намуудын дуу хоолойг сонсох тухай. ХожимР.Амаржаргалтай сайн танил болсон. Сүүлийн үед “АН засаг бариад гаргасан алдааныхаа төлөө хариуцлагахүлээхгүй бол би УИХ-ын гишүүнээсээ огцоръё” гэж мэдэгдээд байгаа нь түүний зөв. Харин тэр асуудлаа Ховдыннамын хороонд тавьж байгааг нь ойлгохгүй сууна, Р.Амаржаргал, Л.Гантөмөр хоёр өнгөрсөн сонгуулиар Сүхбаатардүүргээс гарсан шүү дээ. Андуурах гэж баймгүй, тэгэхээр нэг зорилго байгаа юм байлгүй.
-Та бидний ярилцаж суугаа энэ үед Монголын томоохон улс төрийн хүчин МАН их хурлаа хийж байна. Энэнамын гишүүн, улс төрийн нам, түүний тогтолцоог олон жил судалсан хүний хувьд энэ үйл явцыг хэрхэндүгнэж байна?
-Намайг 1990-ээд онд энэ чиглэлд бичиж байхад МАН цөөнх болчихсон байсан. Одоо мөн байдал өөр болсон.Олонхийн байр сууриа алдчихлаа. З.Энхболд дарга тийм ааш авир гаргана гэж яаж мэдэх вэ. Төсөвөө МАН-ыгоролцуулалгүй нууцаар баталчихсан байна шүү дээ.Энэ төрийн жолоодлого биш, ёстой сэлүүргүй завь гээч лболчихоод байна.
-МАН-ын дотоодод намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн хүчтэй өрнөж байна.Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өрсөлдөөн хүчтэй байх шиг байна. Даргыг гаргаж ирж байгаа аль нэг тал нь хүнээ зөв олох л чухал. Хоёр Энхболднэр дэвшлээ гэсэн. Аль алинд нь туршлага бий. Генсекийн тухайд ч нэлээд ач холбогдол өгч байх шиг. Намын галтогоо учраас анхаарахгүй байж болохгүй. Нэр дурьдагдаж байгаа Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын аль нь ччадалтай залуу боловсон хүчин. Д.Цогтбаатар Байгаль орчны сайдаар хэдхэн сар ажиллахдаа тэр салбарын цогцхуулийг батлуулсан. Ж.Сүхбаатар хүнийхээ хувьд ч, боловсон хүчний хувьд ч сайн залуу, намын гал тогоог аваадявж чадна.
-Н.Баганбанди гуайг Ерөнхийлөгч байхад туслах нь байсан Т.Аюурсайхан гэдэг залуу намын даргад нэрдэвшиж байгаа?
-Мэдэхгүй юм байна, таних ч үгүй.
-Нэг хэсэг нь “Ө.Энхтүвшингээс өөр нам аваад явчих хүн байхгүй тул суудалд нь үлдээе” гэдэг. Нөгөө хэсэгнь намаа сонгуульд ялагдуулсаны хариуцлагыг хүлээлгэх ёстой гэлцдэг. Энэ талцлын аль нь зөв бэ?
-Нам аваад явчих хүн гэдэг нь ортой үг байж магадгүй. Намын анхан шатны байгууллагуудаас тийм үг цухалзаж байна гэнэ лээ. Ер нь бол намын даргад туршлагатай хүн хэрэгтэй. Туршлагатай хүн бол багцлаад гаргачихсанбодлоготой, түүнийгээ олон түмнээр хэлэлцүүлж дүгнүүлж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, намын лидер ийм байхучиртай. Харин лидерийн хомсдол гэж ярьж байгаатай би санал нийлэхгүй. Лидерийг хаанаас ч олоод гаргаадтавьчихаж болно.
-Энэ намд лидер байна уу. Өш хонзон, өгөө аваа, өмч хөрөнгийн төлөөх томчуулын тэмцэл өрнөөд байгааюм биш үү?
-Тэр үнэн. Үнэхээр өмч хөрөнгийн төлөөх тулаан явагдаж байгааг хэн хүнгүй харж байна. Хэвлэл, мэдээллээрцацагдаж байгаа мэдээллүүдийг харж байхад тийм бодол төрж байна.
-МАН-ын өнөөдрийг хүртэлх үйл явц намын нэр сольсонтой холбоотой. Удирдлагуудынх нь зүгээс “Намнэрээ солиод ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” гэж мэдэгдэж байсан тэр үед танд юу бодогдож байв?
-Ингэж хэлж байдаг ёстой дүүрчихсэн хүн юм даа гэж бодсон. У.Хүрэлсүх тавьтаргүй хүн. Нэг хүний сэтгэлхөдлөлөөр нам буруу юм хийсэн. Нам хөдөлвөл 2000 онд л хөдөлж болох байсан. Сүүл рүүгээ цаг үе нь бишболсон. Гэхдээ сонгуулийн дүн яг яаж гарсаныг мэдэхгүй, ямар будлиан орсныг хэлж мэдэх биш дээ.
-Тэгвэл энэ намд цаашид ирээдүй байна уу?
-МАН-ын гишүүний хувьд намдаа найдлага тавиад хараад сууж байна. Ийм учраас одоогийн их хурал лидерээ зөвсонгож тавих хэрэгтэй. Учир мэдэхгүй нэгэн, сураг ч байхгүй залуус гарч ирээд хэрэггүй. Бужигнуулж чадах ч бүтээлмуутай байх нь ойлгомжтой. Нам гэдэг барж идэх “хоол” биш.
-МАХН-ын тухайд та юу хэлэх вэ?
-Тэр бол нийгмийн, улс төрийн нэг л үзэгдэл. Юм, юм л бий байх. Харин тэдний тавьж байгаа асуудалд буруу юмбайхгүй.
-Хоёр нам нэгдэх болов уу?
-Нэгдэх асуудал байх ёстой. Байх, байхдаа магадгүй Н.Энхбаярыгаа эргүүлээд намын даргаар тавих хувилбар бий.Өнгөрсөн хугацаанд МАН ямар үедээ цөөнх байв, хэрхэн өндийж ирэв гэдгээ эргэж харах ёстой. Эрч хүчтэй даргаманай намд үгүйлэгдэж байна.
-Ингэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж бужигнаж, түүнийг тойрсон үйл явдал жилтойрлоо.Суллагдаад удаагүй байна. Та тэр үйл явлдын талаар юу бодож суув?
-Тэр ер нь их заваан юм болсон. Нэг хүнийг баривчлахдаа 500 цагдаа авч очоод сүр бадруулаад байхдаа яахав дээ.Тэр үймээнээс би арчаагүй засгийн дүр төрхийг олж харсан. Хуулийн байгууллагууд, Авлигатай тэмцэх газар төрийнөндөрлөгийн дохио, зангаагаар ажиллаж байна. Нэг хэсэг Б.Хурцыг эрэн сурвалжилсан. Тэр эргэж ирээд яаж өш,хонзон санаж байгааг бүү мэд. МАН-ын хэдэн гишүүн ар араасаа явах нь л дээ. Ё.Отгонбаяраас эхлээд зөндөө лхүмүүсийг дуудаж байцааж “аав”-ынд аваачих нь л дээ. Төрийн өндөрлөгүүд, намын лидерүүд нийлээд элдэв юмзохиогоод байх шиг санагддаг
-Сүүлийн үед С.Баярын нэр МАН-ын даргад дуулдаж байсан. Тэр лидер мөн үү?
-Далд утгаар яригдаж байх шиг билээ. Гэхдээ тэр лидер биш. Яахав, хоёр намыг нэгтгэж засаг барьсан зурвас үетүүнд бий. Тэр түүхэнд сонин үзэгдэл хэдий ч эхнээсээ явцгүй зүйл байсан.
-Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. АН-ын боловсон хүчин тааруу байгааг хийж байгаа ажлаас ньхараад хүмүүс хэлдэг. Өөрсдөө ч хийж байгаа ажлаараа ямархуу чадвартайгаа харуулдаг. ШинэчлэлийнЗасгийн газарт та ер нь ямар дүн тавих вэ?
-“Шинэчлэлийн Засгийн газар” гэж нэг их сайхан нэр өөрсдөдөө өгсөн байна лээ. Тийм нэр өгөх хэрэг байсан юм уу,бодох л асуудал. Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд шууд бүх зүйлийг шинэчилчихлээ гэж харагдсангүй.Хүнээр бол энэ засгийн малгай нь томдсон юм уу даа. Шинэчлэл иргэн Лигдэн надад ер мэдрэгдэхгүй байна. Юмныүнэ тэнгэрт хадсан. Энэ засгийн тэргүүн тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх юм болов уу гэж бодож суухаас өөр зүйл бидэнданзаардагдсангүй. Юмны үнийг дор дор нь шинэчлээд нэмээд байгаа юмуу. Бид өглөө бүр сүү, мах талх, худалдажавахдаа үнийн нэмэгдлийг мэдэрч байна. “Эртэч Монгол” гэж санаа гаргаад ажлыг 8.00 цагт эхлүүлээд, дарганартайгаа уулзаад явдаг болчихож. Энэ шинэчлэл биш. Хөдөөнийхөн цөм энэ “эртэч Монгол” бодлогыг үе дамжинхэрэгжүүлж ирсэн. Зусланд ч гэсэн айл бүр эртэч маягаар ажиллаж, амьдардаг хэвээрээ байгаа шүү. Энэ бол эргэлтбиш юм. Малчдаас сурах юм их бий. Төрд очоогүй төрийн бус бодлого малчдын цээжинд л байна.
-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог бууруулна гэсэн атлаа өдгөө яам,агентлагийн тоог нэмж, дарга, сайдын тоог нэмлээ. Данхайсан бүтэцтэй боллоо гэж шүүмжлүүлж байгаа?
-100 ямаанд 60 ухна гэгчээр л юм болоод байна. Олон дарга байлаа гээд төрийн мөнгө урссан уу гэхээс биш ардтүмний аж амьдрал сайжрахгүй шүү дээ.
-Бидний өвөг дээдэс хэдэн мянган жилийн өмнөөс л малаа адгуулж ирсэн. Таван хошуу малынхаа шим,буянаар монголчууд өдий зэрэгтэй аж төрж байна. Тэдэнд заавал “Малчин” энгэрийн тэмдэг олгохшаардлага байна уу?
-Тэр тааруухан ажил юм даа. Үүний өмнө нь малыг ээмэгжүүлэх ажил хийлээ. Энэ бол байж болох асуудал. Малчдыгтэмдэгжүүлснээр өмнө нь байсан малчид юу болж таарах уу. Олсон хэдэн төгрөгөө яаж барах вэ гэж байгаа юм шигл санагдлаа.
-Та хэрэв Ерөнхий сайд байсан бол ингэж ажиллах байлаа гэсэн бодол төрж байсан уу?
-Наадах чинь хүнд сэдэв байна. Би Ерөнхий сайд байсан бол гэж огт бодож байгаагүй юм байна. Харин үе үеийнЕрөнхий сайд нартай уулзаж үгийг нь дуулж, ярилцаж байснаас биш өөр санаа төрж байсангүй.
-Сүүлийн үеийн хүмүүс чинээлэг амьдрах гэж бүх зүйлийг орхиж тэмүүлдэг болж. Монголчууд таван ханатайгэртээ хүүхдүүдээ өсгөөд болоод л байсан. Одоо гэр бүлийн гишүүний тоогоор машинтай, тансаг байшинтай,өндөр алба хаших гэж зүтгэдэг болж. Насны өндөрлөгөөс харж байхад хүний амьдралын утга учир юундорших юм бэ?
-Даварсан үйлдэл гэж наадахыг чинь хэлнэ. Монголчууд тансаглалд дуртай болжээ. Би түрүүн хэлсэн дээ, өөрийнтуулсан амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэж. Хийхээр зорьсон ажлуудаа сэтгэл амар бүтээлээ. Хүн зорилготойамьдарч, түүнийгээ бүтээхэд л болно доо.
-Туулж өнгөрүүлсэн он жилүүдийг тунгаавал сэтгүүлзүйгээс та юуг амсч, эдлэв?
-Олон жил сэтгүүл зүйгээр хоолоо олж идлээ. Анх 1944 онд байхаа “Пионерийн үнэн” сонинд хүүхдийн тухай өгүүлэлнийтлээд Г.Дэлэг гуайгаас “Идэвхтэн бичигч”-ийн үнэмлэх гардаж байхдаа их баярласан. Намын төв институт гэжбайсан. Төв хороонд ажиллаж байлаа. Лувсанцэрэн гэж философийнх хэрнээ бичгийн эрдэм сайтай, найруулга зүйтэйбичдэг, хэллэг сайтай хүн байсан. Тэр миний анхны багш. Анх Хэнтий аймгийн Баянмөнх суманд найман настай сургуульд орж төгсөөд, аймгийн дунд сургуульд сурахаартавдугаар ангид дэвшиж байсан. Тавдугаар ангид байхад ээж минь, “Миний хүү мал маллаж чадахгүй, номын хүнболох юм байна” гэж байсан. 1943 онд ээж минь их залуудаа өөд болсон доо. Би 1944 онд хөдөө гарсан. 1944 онымичин жилийн зуднаар “Под” нэртэй тарган азарга, уургийн цагаан морьтойгоо хойд эцгийнхээ хамт хөдөө гарсан юм. 1945 оны намар Гэгээрлийн яамны тушаал гарч бага сургуулийн багш болсон. Удалгүй цэрэгт татагдаж Цэргийнерөнхий сургуульд гурван жил алба хаасан. Нутагтаа буцаж ирээд аймгийн намын хороонд зааварлагчаар ажиллажбайгаад Намын дээдийн бэлтгэл ангид орсон. Сүүлд Мэдээлэл радиод ажиллаж байгаад Намын төв хороондзааварлагчаар ажилласан. Дундуур нь Алмата руу сургуульд явсан. Монцамэ-гийн нэр дээр сэтгүүлчийн сургуульдявахаар бэлтгэж байтал Намын төв хорооноос дуудсан. Очтол Алматы руу сургуульд явна гэсэн. Ингэж л би сэтгүүлзүйн хүн болсон доо. Эрдэмтэй хүмүүсийн хажууд байсан учраас 1950-иад онд докторын зэрэг хамгаалсан. 1980-аадоноос сэтгүүл зүйн гал тогоонд орж ажиллах болсон. 1990 онд “Ардын эрх” сонины эрхлэгч болсон. 1993 онд “Ардынэрх” сонины ажлаа Ц.Балдорж эрхлэгчид хүлээлгэж өгсөн. Тэд ч намайг зүгээр явуулаагүй хэсэг хамт ажилласан. 1998 онд тогтоол гарч “Өнөөдөр” сонинд гурван жил, “Зууны мэдээ” сонинд 2000 оноос мөн гурван жил ажилласан.Удалгүй Байгаль орчны сайдын зөвлөх болооч гэсэн санал ирсэн. Тэгээд удалгүй гавьяаны амралтаа авсан.
Лийгээ эрхлэгчтэйгээ бид ийнхүү хуучиллаа. Мэдээлэл дунд бужигнаж яваа биднээс ч илүү цаг үеийнмэдээллийг авч байдаг нь азаарагдсан. Тэрээр биднийг гарахад үдэж өгөөд “Хүүхдүүд ажлаа сайнхийгээрэй” хэмээн үлдлээ.
URL: