ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр Онцгой байдлынханд жийп “бэлэглэжээ”

10-28-9tИх хурлаар ирэх оны төсвийг ширүүхэн хэлэлцэж байна. Гол санаа нь төсвийг хэрхэн хэмнэж болох талаар эрх баригч хийгээд сөрөг хүчнийхэн хоёр талаас нь яриад л үзэлцэж байна.

Харин Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр төсвийн хэмнэлтийг байгууллага дээрээ эхлүүлсэн байна. Тэрээр Цөмийн энергийн газрын өмнөх дарга С.Энхбатын унаж байсан Ландкруйзер-200 автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлжээ. Тэрээр энэ тухайгаа “…Хэрэггүй зардлыг аль болох багасгах талаар ярьж байгаа нь зөв. Миний хувьд газрын дарга гээд жийп унаад явах хэрэг алга. “Соната-6” маань ажил амжуулаад л байна. Харин цас зуд гээд өвөл хүндрэх төлөвтэй байгаа учраас Онцгой байдлын албаныханд хэрэг болох болов уу гээд “Ландкруйзер-200” машиныг шилжүүлсэн” гэж тайлбарлалаа.

Мөн Н.Тэгшбаяр дарга бусад агентлаг, газрын дарга нарыг жийпнээсээ татгалзахыг уриалж байна лээ.

Б.ДАМДИН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих