Х.Цагаанбаатар ихрүүдийнхээ гарын хээг далан дээрээ шивүүлжээ
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар ихрүүдээр бүл нэмээд удаагүй байгаа билээ. Тэгдэл дэлхийн шилдэг жудочин Х.Цагаанбаатар маань ихрүүдийнхээ гарын хээг далан дээрээ шивүүлжээ.
Бээжингийн олимпын дараа анхны хүү болох Ц.Ховор-эрдэнийнхээ хөлийн хээг цээжин дээрээ шивүүлж байсан удаатай. Монголын спортын гэр бүлийн чимэг болсон, Хөдөлмөрийн баатар хос наадмын өмнөхөн ихэр хүү, охин хоёртой болсон бөгөөд Чамин-эрдэнэ, Хос-Эрдэнэ гэсэн нэр хайрлажээ.
Б.НОМ
URL: