Н.Энхбаяр ирэх оноос улс төрд эргэн ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлмэгц тэрээр эмчлүүлэхээр Солонгос улсыг зорьсон билээ.
Энэ хугацаанд эсийн задрал явагдсан тул бие нь тун муу байгаа, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж улс төрийг орхиж байгаа, МАХН-ын даргын ажлаа өгнө гэх мэт яриа хэвлэлээр олонтаа гарч байсан ч энэ нь дэгс бололтой.
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тун сайн байгаа бөгөөд тэрээр Солонгосын улс төр, бизнес, шашины хүрээнийхэнтэй уулзаж,ажил хэргээ төлөвлөж байгаа аж. Юун түрүүнд өөрийн хувийн “ТВ-9″ телевизийн менежментийг Солонгосын медиа компаниар хийлгэхээр тохирчээ.
Түүнчлэн МАХН-ын даргын ажлын алба гэсэн томоохон компаний 2-3 хэлтэс шиг баг хүртэл байгуулан, үйл ажиллагааг нь эхлээд буй юм байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2014 оны сар шинийн үеэр Монголд ирэх бөгөөд ирмэгцээ улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх гэнэ.
Эх сурвалжууд түүнийг шинээр байгуулагдах Засгийн газарт шадар сайд болох буюу МАН-ыг өөрийн намдаа нэгтгэх гэх мэт үйл ажиллагаа явуулах болов уу гэж таамаглаж байгаа юм.

Э.Цацрал sonin


URL:

Сэтгэгдэл бичих