Вашингтонд Үндэсний аюулгуй байдлын агентлагийн мөрдлөгийн эсрэг эсэргүүцлийн үйл ажиллагаанд хэдэн мянган хүн оролцлоо
© Фото: «Голос России»
Вашингтонд өчигдөр АНУ-ын иргэдийг Үндэсний аюулгуй байдлын агентлаг мердеж байгааг эсэргүүцсэн эсэргүүцлийн уйл ажиллагаанд оролцохоор хэдэн мянган хүн цугларч, тусгай албаны мөрдөх үйл ажиллагааны боломжийг хязгаарлах хууль батлахыг шаарджээ гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.
Вашингтонд өчигдөр АНУ-ын иргэдийг Үндэсний аюулгуй байдлын агентлаг мердеж байгааг эсэргүүцсэн эсэргүүцлийн уйл ажиллагаанд оролцохоор хэдэн мянган хүн цугларч, тусгай албаны мөрдөх үйл ажиллагааны боломжийг хязгаарлах хууль батлахыг шаарджээ гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Америкийн тусгай албаны уйл ажиллагааг тойрсон щуугийн улам хүчтэй өрнөж байгаа дэвсгэр дээр энэ эсэргүүцлийн цуглаан болжээ. Үг цуглаан интернет харилцаа, утсан ярианы мердех хөтөлбөрийн үндэс болоход нөлөөлсөн АНУ-ын Конгрессийн баталсан Эх оронч үйл ажиллагааны 12 жилийн ойд зориулагдсан байна. АНУ-ын Конгресс байрладаг Капитолийн өмнө ойролцоогоор 5 мянган хүн цугларч, интернетэд 600 мянган хүний гарын усгийг цуглуулсан өргөх бичгийг Конгресст дамжуулжээ. Баримт бичгийг зохиогчид хууль боловсруулагчдыг мөрдөлтийн унэн бодит хэмжээг задлахыг хүссэн байна.
Үндэсний аюулгүй байдлын агентлаг нилээд хэдэн жилийн турш Германы канцлерийн утсыг сонсож болох байсан, харин Францад тусгай алба 1 сарын турш 70,3 сая францчуудын утасны яриаг барьж авч сонссон болох нь энэ 7 хоногт тодорхой болсон билээ.
6 сарын эхээр Эдвард Сноуден үүрэн утасны томоохон компани Verizon-ны бух дуудлагад нэвтрэн орох эрхийг тусгай алба олж авдаг шуухийн нууц тушаал, мөн томоохон интернетийн сайтыг мердех боломжийг олгодог үндэсний аюулгуйн агентлагийн онц нууц хетелбер PRISM-ийн тухай мэдээллийг задлан тараажээ. Сноудены мэдээлэл америкийн нийгэмд засгийн газрын уйл ажиллагаанд харьцах байдалд шүүмжлэлийн давалгааг бий болгожээ. Ерөнхийлөгч Барак Обама мөрдөлтийн хөтөлбөрийг эргэн харахаа амлажээ. Гэсэн ч 10 сарын эхээр АНУ-ын шуух Ундэсний Аюулгуйн агентлагт америкчуудын утасны дуудлагын шаардлагатай мэдээллийг цуглуулахыг дахин зөвшөөрсөн байна.
Оросын дуу хоолой
URL: