Обама Ангела Меркелиэс уучлалт гуйв

11808_245Америкийн тусгай албаныхан канцлерийн утсыг чагнасан гэх мэдээллийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ангела Меркелиэс уучлалт гуйлаа. Энэ тухай Германы “Der Spiegel” сэтгүүл аравдугаар сарын 26-ны дугаартаа бичжээ. Хоёр лидер утсаар ярих үеэр Обама “Хэрэв канцлерийн утсыг чагнаж байсныг мэдсэн бол тэр даруй зогсоох үүрэг өгөх байсан” хэмээн Обама хэлжээ. Гэхдээ болсон хэрэг явдалд гүнзгий харамсч буйгаа тэр илэрхийлсэн байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Ангела Меркелийн гар утсыг 2002 оноос эхлэн чагнан хянаж байсан гэх магадлалыг Германы сэтгүүл гаргаад байгаа юм. Тус сэтгүүлд мэдээлснээр Ангела Меркель Германы канцлер болохоос өмнө буюу 2002 оноос хойш АНУ түүний утсыг чагнаж байсан гэнэ.  Хэдийгээр Германы тагнуулын байгууллагын зүгээс канцлерийн утсыг жил бүр хамгаалж, нууц код суулгадаг ч тэр болгоныг эвдэж, өдийг хүртэл чагнаж байсан бололтой. Энэ хэрэг байдалтай холбоотойгоор Герман улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа бол АНУ-ын Капитолын ордны урд тагнаж, чагнахыг эсэргүүцсэн олон мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлж буй билээ.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар Меркел нь зүүн германаас гаралтай болохоор коммунизмийн орчинд өсч торнисон тэрээр энэ үзэл суртлаа дэлгэрүүлж байж болно гэж үзэн тагнуулын ажлыг эхлүүлсэн байж болзошгүй байна. Мөн бусад мэдээллээс харвал Европын 19 улсын тэргүүнүүд болон 80 орны төрийн өндөр албан тушаалтнуудын утсыг чагнасан байж болзошгүй байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих