Halloween-ий баяр

Halloween-ий баяр нь Английн хуучин цаг тооллоор Дулааны улирал дуусч, Хүйтний улирал эхэлж буй өдрийн өмнөх өдөр болдогоороо онцлогтой. Энэхүү баяр анх 10,11р зуунд шашны зан үйл маягаар үүссэн ч сүүлийн жилүүдэд хүрээгээ улам тэлж Дэлхийн ихэнхи орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.

10р сарын 31ний орой харанхуй болсоноос хойш бүх сүнснүүд дэлхий дээр хаа сайгүй тэнүүчилдэг гэж үзэн тэднийг хооллохоор айл болгон гаднаа хоол үлдээдэг бөгөөд баярын гол утга учир нь хүмүүс сүнснүүдэд танигдахгүйн тулд нүүрээ будаж, баг өмсөн тэдэнтэй адилхан болж тэднийг айлган буцаахад оршдог ажээ. Уг баяраар гэрлийн тал нь харанхуйд бөхөх юмуу? Харанхуй талыг гэрэл яллаа гэсэн утгаар улбар шар өнгийн хослолыг билэг тэмдэг болгодог аж.

Энэ баяраар бүх айлууд гэрээ аймшгийн байдлаар чимэглэн гаднаа хулуун дэнлүү асааж тавьдаг. Хулуун дэнлүү асаадагийн учир нь Чарли хэмээх их харамч, муухай ааштай хүн байсан бөгөөд үхсэнээс нь хойш сүнс нь эд хөрөнгөндөө хорогдон 10р сарын 31нд хулууны хэлбэрээр үзэгддэг болж. Ойр орчимынх нь айлууд Чарлигийн сүнснээс айж гэрээсээ холуур явуулхын тулд хамгийн том хулууг сонгож аваад дүрс гарган цоолж дотор нь лаа асааж тавьдаг байсантай холбоотой зан үйл юм.
Хүүхдүүд чөтгөр, шуламын хувцас өмсөн хөрш зэргэлдээ айлынхаа хаалгыг тогшиж “TRICK OR TREAT” гэж хэлэн янз бүрийн амттан цуглуулж иддэг бөгөөд анх Хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсэгээс үүдсэн ч, одоо үед үүнийг хүүхдүүдийг баярлуулах сайхан завшаан хэмээн үзэх болжээ.
Залуус багт наадам зохиож, аймшгийн зохиолуудын гол дүр, зомби, сүнс чөтгөрүүд болон хувирч хөгжилдөн өнгөрөөдөг. Сүүлийн үед залуус аймшигийн кино, зохиолын баатар болон хувирахаас гадна алдартай улс төрч, жүжигчидэд хувирах нь их болсон гэнэ.

URL:

Сэтгэгдэл бичих