Эхдээ гологдсон би бичиж байна

Ээж таныхаа ангир шар уургыг амлах гэж яаран өсөн бойжиж буй таны нэг хэсэг таны үргэлжлэл бяцхан үрээ яагаад гэрэлт ертөнцөд мэндлэх боломж олголгүй буцаах болов оо ээжээ. Бяцхан үр нь танаасаа асууж байна.Хорвоо дээрх хамгийн нандин бэлэг би байхад.Яагаад үрдээ эхийн цагаан сүүгээ амлуулахгүй уянгалаг хоолойгоороо бүүвэйлэлгүй буцаах болов оо.Та мэдэх үү.Та намайг мэдэрдэгтэй адил би таныг мэдэрдэг гэдгийг.

Өглөө бүр тантайгаа хамт сэрэхэд би ямар жаргалтай сэрдгийг.Таныг надтай мэндлэхэд би баярласандаа инээдэгийг.Хааяа таныг надтай ярихгүй ,намайг тоохгүй үед би таныг өшиглөдөгийг.Таныг гунигтай байх үед би ч бас гунигладагыг.Таныг уйлахад би ч бас гэдсэндээ уйлдагыг.Зөвхөн таныхаа царайг харах гэж яарсандаа болоод хурдан бойжсоныг минь.Таныг намайг гэдсэндээ тээгээд ядарч байгаа байх гээд би тан дээр очихоор яарсан.

4444444444444444444444444444

Яг миний хайрлаж байгаагаар та намайг хайрлахаа больсон. Надтай ярилцдаг миний дөлгөөн ээж.Үргэлж уурлаж хашгирах болсон.Намайг харшилтай болчих вий хэмээн чихэр шоколад иддэггүй миний ухаантай ээж.Архи тамхийг хэрэглэх болсон.Намайг өвтгөчинө гээд хурдан алхдаггүй миний сайхан ээж.Диско бааранд бүжиглэж эхэлсэн. Намайг мэндлэхээр үнэрлэнэ гэж надтай ярилцдаг миний өрөвчхөн ээж.Намайг алахаар эмнэлэгийн орон дээр хэвтсэн.Би зөндөө их айсан ээжээ.

Урт төмрөөр намайг ухаж гаргах тэр мөчид хагас үхлүүт үр чинь өвдөөгүй ээ тэгсэнч танд дээр ахиж ирэхээргүй ихээр гомдсон.Яагаад вэ?ээжээ би таны хүсээгүй хүүхэд байсан юм бол. Яах гэж намайг хайрласан юм.Намайг Алах гэж бий болгосон юм бол таныг мэдрэхээс өмнө алахгүйдээ.Үхэл үнэртүүлсэн тэр аймшигт эмнэлэгт өөртөөгөө адил эхдээ гологдсон олон бяцхан үрстэй би тааралдсан.Тэд надаас илүү гомдсон байсан.Тэднийг ээж нар нь бүрэлдэн бий болохоос нь үгээрээ алчихсан байсан.Тэднээс ялгаатай нь та намайг хэсэгхэн зуурч болов хайрласан.Таныг минь чухам юу ингэж өөрчилснийг мэдэхгүй ч би тань дээр дахин ирж чадахааргүй болсон.Та дахин хүүхэдтэй болж чадахааргүй болсон.Бидний хүйн холбоог аборт хийж тасалсан цагаан халат нөмөрсөн тэр алуурчинг би үзэн ядсан.Тэд биднийг өрөвдөөгүй, бидний хүн холбоог таслах аймшигт үйлдлээ мөнгөний бизнес болгосонд би үнэхээр их гомдсон.

Удвал сайдаа дэлхийн аль ч улс үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль байдаггүй атал манайд байх юм.Энэ баталсан баталсан үр хөндөлтийн хуулийн ачаар Өнгөрсөн жил нийслэлд 10688 хүн өр хөндүүлсэн байх юм.Ихэнх нь хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн байна.Та хяналт шалгалтаа чангаруулж анхааралдаа авахгүй бол эх нялхсын эндэгдэл хэрээс хэтэрч эрдэнэт хүний амь нас үнэгүйдэж,халтар төгрөгний бизнес болчихоод байна.

Б.Болормаа

Дорнодньюс


URL:

Сэтгэгдэл бичих