Хүчиндүүлсэн хүчиндсэн 2 хамтдаа эрүүгийн хэрэгт оров

42ae8ca2b3465f78big

П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх эмэгтэйд мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь П.Энхмөнх хүчиндүүлсэн эмэгтэйгээс урьдчилаад цагдаагийн байгууллагад “Зохион байгуулалттайгаар их хэмжээний мөнгө авах гэсэн хүмүүс зохиомол хэрэг үүсгэн намайг гүтгэхийг оролдож байна.
Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага хүртэл оролцож байгааг үнэн зөвөөр шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл өгсөн байна. Тиймээс уг хоёр өргөдлийн дагуу хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх эмэгтэй Д-гийн хадгалж байсан үрийн шингэнийг арчсан гэгдэх цаасыг шинжилгээнд явуулаад байгаа гэнэ.

Шинжилгээний хариу удахгүй гарах аж. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө “Бид цахим сүлжээгээр харилцдаг байсан. Удаа дараа уулзах санал тавьж байгаад ажил дээр ирж уулзсан юм. Тэгээд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан” гэх утга бүхий өргөдөл өгсөн байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан иргэн П.Энхмөнхийн өргөдлийн дагуу түүнийг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэн болгох гэсэн эсэхийг давхар нягталж байгаа аж.

Учир нь Д гэх эмэгтэйгийн П.Энхмөнхтэй цахим хаягаар харилцаж байсан болон хэргийн талаар эхлээд цагдаад мэдэгдэлгүй мэдээллийн сайтуудад тараасан зэргээс харахад зохион байгуулалттайгаар мөнгө олох гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: http://amur77.miniih.com/index.php//home/post/2403


URL:

Сэтгэгдэл бичих