Найтаах үед яагаад нүдээ анидаг вэ?
Найтаах үед хоромхон зуур сохорсон мэт болдог.
Учир нь найтаах үед өөрийн мэдэлгүй нүдээ анидаг. Хэрэв хүн найтаахдаа хүчээр нээхийг оролдовч бүтэхгүй ба заавал нүдээ анидаг.
Найтаах үед заавал нүдээ анидаг нь байгалаас заяасан бидний биеийн рефлекс юм. Найтаах рефлекс нь гадны биет хамарт орох эсвэл хамрын салст бүрхэвч үрэвсэх үед мөн хурч гэрлийн өөдөөс харах үед үүсдэг. Жишээ нь: хамарт тоосонцорын үр нэвтэрч мэдрэхүйн эсүүдэд хүрснээр найтаадаг. Нурууны нугасандах вегататив мэдрэлын систем нь дахин идэвхижин хувиарлах эсийн рефлекс үүсгэнэ: Өрцөнд хөдөлгөөний түлхэцийн дохиог өгөх ба түүний булчинд агаар хуримтлагдан духны хөндийрүү шахагддаг. Духны хөндийд үүссэн агаарын даралт найтаах үед дэлбэрэлт мэт зүйл бий болгоно.
Энэ үед рефлексийн дагуу нүдээ анидаг ба үүнийг зогсоох аргагүй юм. Өнөөг хүртэл уг рефлекс нь зөв гэдгийг хэнч мэдэхгүй. Таамаглаж байгаагаар магадгүй нүдний зовхи анихад нүдэнд даралт өгөхөөс хамгаалдаг байж болох юм.
Учир нь найтаах үед хүчтэй даралт үүснэ. Магадгүй найтах үед нүдээ аних нь хамранд нуугдсан бактер, вирус нүдэнд орхоос сэргийлдэг байх. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд найтаах рефлекс нь таагүй үр дагавар авчирах талтай. Машин барьж явхад олон дахин найтаах нь осол гаргаж болзошгүй. Харшилтай хүмүүсийн 30% н эрүүл хүнээс илүү зам тээврийн осолд өртдөг байна.
URL: