Японы хамгаалалтын анги арал эзлэх сургуулилт хийнэ
Японы Тэнгис, Агаар, Эх газрын хамгаалалтын анги 11-р сарын 1- 18-ны өдрүүдэд Киушу ба Окинавад цэргийн нэгдсэн сургуулилт хийнэ гэж 24-нд Японы Батлан хамгаалах яамны Нэгдсэн штабын газар мэдэгдэв. 34 мянган хүн оролцох энэ сургуулилт хуурай газарт гарах, ачаа тээврийн бэлтгэл хийх зорилготой юм.
Сургуулилтын гол талбай нь Окинавагийн Наха хотоос зүүн өмнө зүгийн 400 километрийн хол зайд байрлах Оки Дайто хэмээх эзгүй арал юм. Уг сургуулилтаар хуурай газарт гарч тулалдах төлөвлөгөө зохиож, Японы Эх газрын хамгаалалтын анги усан онгоцоор аралд ойртон, Агаарын хамгаалалтын анги буудлага хийнэ. Оки Дайто нь шүрэн арал тул сургуулилтын үеэр арал дээр гарахгүй юм байна.
\Урьхан\ CHINA RADIO
URL: