Эмэгтэйчүүдтэй фэйсбүүк ашиглан хуурамчаар танилцаж дур хүслээ ёс бусаар хангаж байсан этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ

2Цагдаагийн байгууллагад охид эмэгтэйчүүдтэй фэйсбүүк ашиглан танилцаж “фото модел болгоно, цаашид мэргэжлийн хүмүүстэй холбож өгнө” гэх зэргээр хууран мэхэлж зургийг нь авах нэрийдлээр охидын биеийн ил болон далд хэсгүүдэд хүрэх, барих зэргээр өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилчид таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох албанд шилжүүлээд байна.
Дээрх этгээд нь охидыг хувцсаа тайлахыг шаардаж сэтгэл зүйн цочролтой байдлыг ашиглан нүцгэн зургийг нь авч өөрийн компьютерт их хэмжээний файл үүсгэн ашиглаж байсан ба охидын зургийг өөрийнх эсрэг ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байна.
Хэрэв та ийм байдлаар өөрийн зургийг ашиглуулсан, хэн нэгэн этгээд ийм байдлаар таньд сэтгэл санаа, бие махбодийн дарамт учруулж байсан буюу учруулж байгаа бол яаралтай Эрүүгийн Цагдаагийн Газрын 51-262425, 51-262066 дугаарын утсанд мэдэгдэх буюу биеэр ирж уулзана уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих