Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-д загварын шоу үзэж яваа сурагтай

enkeeАлбан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн зарилагаар суллагдсан. Тэрээр биеийнх нь байдал муу байсан бөгөө Монголд эмчилэх боломжгүй тул суллагдсан даруйдаа БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан билээ. БНСУ-ын томоохон эмнэлэгт чихний угандаа мэс засал хийлгэсэн тул тодорхой хугацаанд хөдөлгөөнгүй байхыг эмч нарын зүгээс анхааруулсан. Тиймдээ ч онгоцоор явахыг нь хориглож, энэ оныг дуустал эх орондоо ирэхгүй хэмээн эх сурвалж мэдээлээд байсан.

Тэгвэл экс ерөнхийлөгч эмчилгээнээс гадна тус улсын Буддын шашны тэргүүн хамба ламд бараалхахаас гадна загварын шоу үзэж яваа сурагтай. Энэ талаар БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчууд “МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайжирсан бололтой. Загварын шоу үзэж явна” хэмээн мэдээлээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих