Хүйтний улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

sХүйтэн сэрүүний улиралд хүний биеийн судаснууд эрс нарийсдаг. Үүний улмаас арьсны тэжээллэг чанар нь муудаж, өөрийгөө хамгаалах чадвар нь илт буурдаг ажээ. Ийм болохоор хүйтэн сэрүүний улиралд арьс их арчилгаа шаарддаг байна. Одоо хэдийнээ өвөл болчихоод байна. Тиймээс арьсныхаа хүйтнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ талаар хэд хэдэн энгийн зөвлөмж хүргэе.

Нэг. Хүйтний улирал нэгэнт эхэлчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.

Хоёр. Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч тайвширдаг.

Гурав. Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин орой унтахынхаа өмнө урууландаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.

            Дөрөв. Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт 2 удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих