Йоко Оно, Пол Маккартни хоёр эвлэрчээ

Йоко Оно, Пол Маккартни хоёр эвлэрчээ

Олон арван жилийн турш хоорондоо хонь, чоно шиг харилцаатай явсан Йоко Оно, Пол Маккартни нар сая нэг эвлэрчээ.

Алдарт “Битлз” хамтлагийг тарснаас хойш 43 жилийн дараа Пол Маккартни “Үүнд Йоко Оногийн ямар ч буруу байхгүй” гэж мэдэгдсэн билээ. Үүнийг сонсоод Жон Ленноны бэлэвсэн эхнэр Йоко Оно сэтгүүлчдэд “Би түүнд маш их талархаж байна. Пол дөч гаруй жилийн дараа ийм үг хэллээ гэж үү гээд би эхэндээ маш их гайхширсан. Түүнд ингэж хэлэх нь хүнд байсныг ойлгож байна. Дахин дахин түүнд талархъя” гэжээ.

Жон Леннонтой нэг гэрт орсныхоо дараа Йоко Оно л “Битлз”-ийн гишүүдийн дунд яс хаясаар байгаад тараасан гэж олон хүн энэ эмэгтэйг буруутгаж байсан юм.

Б.Сансар /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих