“Blue” хамтлагийн дахин нэг гишүүн дампуурснаа зарлажээ

Саяхан Blue” хамтлагийн Дункан Жэймс дампуурсан тухай мэдээллийг бид хүргэж байсан билээ.

Тэгвэл тус хамтлагийн бас нэг гишүүн болох Саймон Вебб дампуурснаа мөн л зарлажээ. 35 настай дуучин залуу дампуурсан гэдгээ хүлээн зөвшөөрч өнгөрөгч сарын 25-ны өдөр дээд шүүхэд бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ.

Ийнхүү “Blue” хамтлагийн гурав дахь гишүүн дампуурлаа зарласан нь энэ бөгөөд хамгийн анх хамтлагийн дуучин Энтони Коста энэ оны эхээр санхүүгийн хямралд орсон юм. Тэрээр хувийн байшингаа хүртэл алдсан бол Дункан Жэймс ээждээ бэлэглэж байсан автомашинаа хүртэл алдахад хүрчээ.

Тус хамтлагийнхан 2000 онд л гэхэд “All rise” цомгоо 15 сая гаруй хувь борлуулж 80 сая фунтын орлого олж байжээ.

Гэвч 2013 оны тавдугаар сард тэдний ивээн тэтгэгч “Blueworld” компани дампуурснаас болж хамтлагийн гишүүдийн санхүүгийн асуудал хүндхэн болсон байна.

Эх сурвалж: www.dailymail.co.uk


URL:

Сэтгэгдэл бичих