Топ модель Д.Пүрэвсүрэн Японд амьдарна

puujeeЗагвар өмсөгчдын  дунд жүжигчин гэх тодотголтой топ модель  Д.Пүрэвсүрэн хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Тэрбээр анхны ханиараа алтны магнат Мянгабаярыг сонгож хөөрхөн охинтой болсон ч удалгүй хоёр тийшээ болсон. Гэр бүл нь салсны дараа нилээд хэдэн залуустай нэр холбогдсон боловч, эцсийн мөчид тэрээр уул уурхайн эзэн Б.Ганбаяр гэх залуутай амьдралаа холбоод буй.

Сүүлийн үед Монголын кино ертөнцөд өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлж, чамгүй жүжигчин гэдгээ харуулаад байгаа. Хамгийн сүүлд “Ларьдма” хэмээх уран сайхны кинонд тоглож Монголын хамгийн үнэтэй жүжигчинээр тодорч, өндөр өртөгтэй загвар өмсөгчөөр шалгарсан топ Пүүжээ Япончуудын нүдэнд өртсөн сурагтай.

Тэрээр Японы нэгэн компани хамтран ажиллах санал тавьсан гэнэ. Тиймээс уг ажлынхаа шаардлагаар тус оронд багагүй амьдрах бөгөөд гэрээнийхээ ханшийг тун нууцалж байгаа гэсэн шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих