“НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ БОЛ ГУЙХГҮЙ” гэж Ш.САЙХАНСАМБУУ айлгаж, Р.БУД “БУДАА” болох сонгууль болоход 350 гаруй хоног үлдлээ
Хотын сонгогчдыг гар тосомхой атап хүн голомхой гэсэн үг бий. Учир нь тэд хэн их амапж, хэн илүү гар сарвайж менгө хаясан нэр дэвшигчид саналаа өгдөг юм. Хөдөөнийхөн ондоо. Хэн илүү мал ярьж, эх орноо хөгжүүлэх тухай дуугарна, түүнд тал өгнө. Хотоос сонгогдож: байсан төрийн түшээд яагаад тойргоо солиод хөдөө рүү харайдаг нь тийм учиртай. Сүүлийн үед Ц.Мөнх-Оргил гишүүн Сүхбаатар аймаг руу гүйдэлтэй болжээ.
Уг нь тэр хоөр удаа нийслэлээс УИХ-д заларсан билээ. Баянгол дүүрэг рүү гүйхээсээ Сүхбаатар аймгийн зүг жирийх болсныг ажиглагчид үзэхдээ ВИй сарын нэгний явдал түүний улс төрийн карьерт нөлөөлөх магадлал гарч ирснээс болоод Дарьганга руу гүйдэг болов гэцгээж байгаа юм. Монголын улс төрд Дөчин мянгатынхан бишгүй байдаг. Гэхдээ тэдний улирал төгсвөр болж байгаа бололтой юм. Упс төрийн тогоонд нэг сургуулийнхан бас олон бий. Тухайлбал, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулиас гэхэд Ерөнхий сайд МАХН-ын дарга С.Батболд болон ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяр, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан нар байдаг юм. Оюутны байранд хоолоо хувааж явсан болооор одоо тэднүүс тойргоо байтугай эрх мэдлээ хуваалцахад ч бэлэн байдаг юм уу гэсэн бодол төрдөг. Баяр дарга гэхэд Батболдод бүх эрх ямбаа шилжүүлж өгөөд парламентад сул ганхаж яваа. Гэхдээ МАН-д бол нарийн бичгийн дарга гэсэн сонгуультай шүү. Сонирхуулахад Батболд, Мөнх-Оргил хоёр Сүхбаатар аймгаас угшил-тай. Энэ аймаг УИХ-д хоёрхон суудал эзэлдэг бөгөөд түүнийг нь Ч.Улаан, Р.Буд хоёр зайдалж байдаг юм. 1996 оноос хойш парламентад завсаргүй суугаа Улаан гишүүн МАН-ын УЗ-ийн эрхтэн дархтаны тоонд багтдаг тул ирэх сонгуульд аанай аймгаасаа гарах нь мэдээж.
Хэрэв Мөнх-Оргил гишүүн 2012 оны сонгуулиар Дарьгангаас гарах виз өвөртлөхөөр шийдсэн бол Буд гишүүн л будаа болох нь тодорхой. Будын цаг дууссаан гэж нам нь бус намын удирдлагууд нь тооцсон учраас Мөнх-Оргилыг Сүхбаатар руу гүйлгэдэг болсон байж магадгүй. Тэгээд чиг ирэх оныи сонгуулиар Сүхбаатарынхан Будын оронд АН-ын нэрдэвшигч, Монос фуппийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэцэцэгийг сонгож мэдмээр магадлал их байгааг МАН-ын удирдлагууд анзаарсан ч байж мэднэ. Дарьгангаас гадна Отгонтэнгэр хайрхан дүнхийж байдаг Завхан аймаг бас л сонгуульд биеэ сойгчдын хөлд дарагдаж эхлээд байна. Эцэг, эх нь хоёулаа УИХ-ын гишүүн болсон рекордыг хүү нь мөн төрийн түшээ болсноор Гиннест бичигдэх шинэ амжилтын эзнээр мэлтийх санаархал НИК компанийн босс О.Содбипэгт төрөгдсөн нь нууц биш.
Өнгөрөгч сард МАН-ын 90 жилийн ой тохиоход тэрбээр Завханы намын хороонд 20 сая янчааныг идэшний бяруу хаяж байгаа аятай төвөггүйхэн бэлэглэжээ. Содбилэгээс юундаа дутах вэ, Д.Балдан-Очир гишүүн бас 30 саяыг хандивласан аваас Нарантуулын босс Ш.Сайхансамбуу мөн 30 саяыг шидэв. Нэр дэвшигчийн картаас хэн хоцрохыг хүсэх вэ, Д.Оюунхорол гишүүн 17 сая төгрөг нэмэрлэж, дээрээс нь Ланд-100ь жийп мяпаасан байна. Мапчдад Монгол мал гэдэг 50 тэрбум төгрөгийн бонустай хөтөлбөр бэлэглэж тэдний талархлыг хүлээсэн Балдан-Очир гишүүн ирэх сонгуулиар ногоон гэрлээр дэвшиж таарна. Сайхансамбуугийн хувьд Нэр дэвшүүлэхгүй бол гуйхгүй гэж аархсан учир МАН-ын удирдпага түүнд виз өгөхгүй биз. Д.Оюунхорол гишүүний хувьд Содбилэгтэй уралдах эрсдэл байгаа. Дээрээс нь Ц.Цэрэнпунцаг гарьд МАН-аас нэр дэвших замаа засч Завханы намын хороонд хорин сая төгрөг хандизласан. Ардаа Жем интернэшнл хэмээх баян компанитай Цэрэнпунцаг парламентад бөхийн тоог нэгээр нэмэх бодол тээж яваа юм.
Тиймдээ чиг төрж өссөн нутгаасаа нэр дэвшихээ илчилж өргөп барьц арвинхан хаячихаад хүлээж суугаа. Хэрэв Содбилэг, Цэрэнпунцаг хоёр 2012 оны сонгуульд Завханаас дэвшвэл Сайхансамбуу Нарантуул руугаа буцаж, Оюунхорол Отгонтэнгэр их сургуульдаа эргэж очно. Уг нь Завханд горьдлого тавигсад мөнгөтэй баячууд болохоор аль жийгдсэн нь жаахан харамсаптай л юм. Гэвч тэдэнд бусад тойргийг мөнгөөр зодоод авахаар бэнчин буй хойно сүртэй сандрахгүй сууж байгаа гэсэн шүү.
Хуулахыг хориглоно FACT.mn
URL: