Энэ жил 44 сая толгой мал өвөлжинө

Энэ жил 44 сая толгой мал өвөлжинө

Энэ жил манай улсад 44 сая толгой мал өвөлжинө.

ҮХААЯ-ны аймаг дундын отрын бүс нутгийн захиргаанд отрын долоон бүс нутаг хамрагддаг бөгөөд энэ жил тус бүсэд 700 орчим мянган мал оруулах саналыг аймаг орон нутгаас ирүүлсэн байна.

Яамны зүгээс баруун бүсийн отрын бүс нутаг уруу аймаг дамжсан отор нүүдэл хийлгэхгүй байхаар төлөвлөж буй гэнэ.

Яамныхан одоогоор малыг ямар зохион байгуулалттайгаар отрын нутагт оруулахаа ярилцаж буй бөгөөд ирэх сарын нэгнээс эхлэн отрын бүс нутагт малчдыг оруулж эхлэх аж.

Харин сум дамжиж хийх отор нүүдлийг аймгууд өөрсдөө зохион байгуулах юм байна.

Хилийн зурвас газарт долоон аймгийн 2070 гаруй өрхийн 690 гаруй мянган мал, байгалийн цогцолбор газарт таван аймгийн 1810 орчим өрхийн 347 мянган мал отроор өвөлжиж, хаваржих саналаа ирүүлснийг Хил хамгаалах газар, БОНХЯ-д хүргүүлсэн байна.
НИЙГМИЙН ТОЛЬ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих