Оросын эмэгтэйчүүдийн шигшээ Дэлхийн шигшээг 6:1-ээр хожив

 

 

Оросын Санкт-Петербург хотноо болж буй Дэлхийн тулааны спортын их наадмын хүрээнд Оросын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Дэлхийн шигшээтэй халз барилдаан хийлээ. Тус халз барилдаанд Оросын тамирчид 6:1-ээр буюу ганц нь ялагдаж, бусад нь ялжээ.

Энэ тэмцээний 67 кг-ын жинд манай О.Насанбурмаа уригдсан ч Монголын Чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй зарим нэг ажилтны буруугаас очиж чадаагүй тухай мэдээлэл цацагдаад байгаа. Гэвч энэхүү халз барилдаанд Дэлхийн шигшээд үнэндээ дэлхийн шилдэг бөхчүүд огт барилдаагүй байна. Өчигдөр манай цахим хуудас мэдээлсэнчлэн Дэлхийн шигшээд барилдсан бөхчүүдээс Украины Лавренчук л Европын аваргын хүрэл медальтан байжээ. Мөн О.Насанбурмаагийн жинд Оросоос Юлия Пронцевич биш Анастасия Щавлинская барилдаж, Украины бөх Галина Левчанкад 8:9-өөр ялагджээ.

Харин Оросын шигшээд Европын аварга Ю.Чепаксарова, олимпийн аварга Н.Воробьева нар барилдсан байна.

 

Оросын шигшээ – Дэлхийн шигшээ

48 кг Валерия Чепсаракова – Мария Ливач (Украин) 9-3
51 кг Наталья Малышева – Анжела Дороган (Азербайжан) 12-4
55 кг Ирина Ологонова  – Катаржина Кравчк (Польш) 2-0
59 кг Анна Максимова – Татьяна Лавренчук (Украин)5-4
63 кг Ирина Богданова  – Петра Олли (Финлянд)4-2
67 кг Анастасия Щавлинская – Галина Левчанка (Белорусь) 8-9
72 кг Наталья Воробьева – Эпп Мае (Эстония) цэвэр ялалт.

 

Р.Гэгээ  /new.mn/


URL:

Сэтгэгдэл бичих