“Мянган оюутны байр”-нд орох хүсэлтэй оюутан сургуульдаа хандах хэрэгтэй

“Мянган оюутны байр”-нд орох хүсэлтэй оюутан сургуульдаа хандах хэрэгтэй

“Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Энэ талаар МОХ Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодрууллаа.

-“Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-“Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон  байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар нэгдүгээр байрны барилга, ус, дулааны асуудал бүрэн шийдэгдсэн учир ирэх долоон хоногт Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.

Оюутны байр бэлэн болсон ч Улсын комисс хугацаандаа байрыг хүлээж авах эсэхийг нь бид сайн мэдэхгүй. Харин хоёрдугаар байрны барилгын ажил дууссан ч дулааны болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй тул ирэх оноос өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.

-“Мянган оюутны байр”-нд ямар шалгуураар оюут­нуудыг оруулах вэ. Анх сурлага сайтай оюутнуудыг оруулна гэж байсан билүү?
-Өнгөрсөн хавраас эхлээд сургуулиуд манайд хэчнээн оюутан хамруулах  хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байгаа. Тиймээс хүсэлтийнх нь дагуу МОХ-оос харгалзаж үзээд боломжоор нь оруулах төлөвлөгөөтэй байна. Одоо­гоор 50 орчим сургууль оюутнуудынхаа тоог өгөөд байгаа.

Ер нь бол хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудыг оруулна гэсэн шаардлагыг МОХ-оос тавьсан. Яг ямар хүүхдээ оруулахыг тухайн сургууль өөрсдөө шийднэ. Түүнээс биш дүнгийн голч хараад өндөр оноотой оюутнуудыг оруулна гэсэн зүйл байхгүй.

-Шинээр ашиглалтад орж байгаа байранд зайлшгүй орох шаардлагатай байгаа оюутнууд одоо хүсэлтээ гаргаж болох уу?
-Хэрэв үнэхээр ямар нэгэн асуудалтай шинэ байранд зайлшгүй хамрагдах хүсэлтэй оюутан байвал өөрийн сурч буй сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй. Харин тухайн сургууль нь манайд хүсэлт тавьсан тохиолдолд асуудлыг шийдэх боломжтой.

-“Мянган оюутны байр”-нд оюутнуудаа оруулах хүсэлтээ гаргаагүй сургуулиуд одоо хүсэлтээ гаргаж болох уу?
-Болно. Оюутнуудаа шинэ байранд оруулах хүсэлтэй байгаа бол одоо ч хүсэлтээ өгч болно.

-“Мянган оюутны байр”-ны үнэ төлбөрийн хувьд ямар байх вэ. Дотор тохижилт нь оюутнуудад тухтай байж чадаж байгаа юу?
-Энэхүү байр яг стандартын дагуу баригдаж байгаа. Үнэ төлбөрийн хувьд бусад байрнуудыг бодвол болом­жийн үнэтэй байна. Дотор тохижилтын хувьд өрөө болгондоо 00-той, душтэй, гал тогоотой байхаар шийдэгдсэн байгаа.

Түүнчлэн угаалгын өрөө, доод давхартаа питнес төв, оюутны эмнэлэгтэй байх болно. Өөрөөр хэлбэл, яг оюутнуудад зориулсан бүх зүйлийг цогцоор нь шийдэж өгсөн байгаа.

Ж.Отгон
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих