Эмнэлгийн хананд цууралт өгч иргэдийг сандаргав
Баянгол дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэр дэх эмнэлгийн байранд цууралт өгчээ.
Тодруулбал байрны цонх хагарч, ханан нь цуурсан байна. Уг мэдээллийн мөрөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн хамт тус газарт очиж шалгажээ.
Ингэхэд, эмнэлгийн урд орон сууцны зориулалтаар барьж буй барилга дээр ажиллаж байсан өргөгч цамхагийн сум тог тасарсны улмаас удирдлагагүй болж гулсаж эмнэлгийн барилгын баруун урд буланг мөргөсөн байна.
Үүнээс болж дөрөвдүгээр давхарын нэг цонх хагарч, 2-5 давхарын булангийн тоосго суларсан, мөн хананд нарийн цууралт үүссэн байсныг тогтоов. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: